Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Энх-Амгалан гишүүн “Хүний юмаар хүүдэгнэж олны дургүй хүргэжээ”


Хөвсгөл аймаг энэ зун хуртай,ойтой хурсан олон жаргалтай сайхан наадлаа. Хойд бүсийн хурд наадам хамгийн том наадам болж бэлтэй бэнчинтэй хүмүүсийн их цугларалт болж байхад улс төр хийх хүмүүс ч цөөнгүй харагдав. МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хаана л гурваас дээш хүн цугларсан байна тэнд ичих ч үгүй зогсчихсон хажуудаа байгаа шонгийн модыг би хувийнхаа хөрөнгөөр босгосон гэхийн холгүй явж харагдав. Хамгийн наад захын жишээ гэхэд Нийгмийн Хамгаалалын яамны шугмаар Хөвсгөл далайн эргэ дээр баригдсан “Ахмадын сувилал”-ыг Л.Энх-Амгалан салбарынх нь сайд очиж нээхийн өмнө очин баахан шоудаж тууз хайчлан бас л “би хувиараа бариуллаа” хэмээн өнгөрсөн сарын сүүлээр тууз хайчлаж том тэнэгтэв. Уг нь НХ-ын сайд С.Эрдэнэ очоод нээх гэтэл нутгийнхан” наадахыг чинь өчигдөр би бариуллаа гээд нээчихсэн шүү дээ хэмээсэнд сайд нь мэл гайхаж МАН ч ичих нүүрээ элгэндээ нааж байгаа юм байна даа хэмээн уурсажээ. Ганц энэ ч биш Л.Энх-Амгалан Хөвсгөл нуурнаас живсэн машин татуулж гаргана, Улаанбаатарт Хөвсгөлийн 1000 оюутны байр ашиглалтанд оруулна гээд бөөн юм ярьж, амлаж, бөлтөрч явааг харсан нутгийнхан нь “Уйлах хүүхдийн хошного, урд бөдрөө умалзана” гэгчээр хэтэрхий их ертөнцийн эзэн шиг худлаа ярьж байгаа олон түмэн дургүйцэж байгаа гэнэ .Сүүлдээ энэ байдлыг нь намынхан нөхөд: -Та арай дэндэнэ ээ, таны багш Ө.Энхтүвшинд хэлнэ шүү гэж хэлээд тусыг эс олжээ. Ингэж нэр төр олохын төлөө юу ч хийхээс буцахаа больсон Л.Энх-Амгалан Хөвсгөлд хөгөө чирж явах ч гэж дээ.

0 Сэтгэгдэл
Үг үсгийн алдаагаа засаачэн
Хамгийн их уншсан