Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

-6°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
“Буянт-Ухаа”-гийн 168 байрыг бүртгүүлсэн иргэдэд л худалдана


Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар Төрийн орон сууцны корпорацын удирдлагууд оролцож, хийж буй ажлынхаа явцыг танил­цуул­лаа. Тус корпорац “Буянт-Ухаа” хороолол, ай­маг бүрт байгуулах мян­ган айлын орон сууц, нийс­лэ­лийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим ажлыг хариуцаж буй юм.

“Буянт-Ухаа 1” хорооллын зарим айлын түлхүүрийг өнгөрсөн долоо хоногт эздэд нь гардуулж өгсөн. Нийт 1764 байрны 1534-т нь иргэд гэрээ байгуулжээ. Үүнээс Засгийн газрын квотоор 228 байр өгсөн ч байраа сонгоогүй 62 айл байгаа аж. Одоогийн байдлаар 140 айл түлхүүр хүлээн авснаас 52 нь нүүж ороод амьдарч буйг ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга мэдээллээ. Борлуулалтыг үнийн дүнгээр авч үзвэл нийт 84 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх ёстой. Үүнээс 25.2 тэрбум төгрөгийн орлого бүрджээ. Үлдсэн 58.7 тэрбум төгрөгийн борлуулалт энэ жилдээ дуусах төлөвлөгөөтэй аж. Тодруулбал, банкны зээлээ шийдүүлэхээр 1500 орчим айл өрх хүлээж байгаа ч долоо хоногтоо 100 орчим айлын шийдвэр гарч буй гэнэ. Энэ хурдаар саадгүй үргэлжилбэл арваннэгдүгээр сар гэхэд 1534 айл түлхүүрээ гардаад авах тооцооллыг А.Гантулга захирал хэллээ.

Үлдсэн 168 байрыг иргэ­дэд бэлэн мөнгөөр олгохоор болсныг хэвлэлээр буруу та­шаа мэдээлж буйг хэлээд залруулга хийсэн. 1764 байрны эздийг сонгоход нийт иргэдээс сугалаанд оролцох хүмүүсийг бүртгэсэн. Уг бүртгэлд орсон ч 1534 иргэний тоонд ороогүй үлдсэн буюу сугалаанд хожоогүй хэдэн мянган хүний дотроос үлдсэн байрны эздийг шалгаруулах гэнэ. Ингэхдээ бэлэн мөнгөөр нь олгох болом­жийг судалжээ. Гэвч энэ санаа нь бүтэх магадлал тун бага юм. Яагаад гэвэл 168 байрны эзэд 0.8 хувийн зээлд хамрагдахгүй, харин бэлэн мөнгийг нь төлөөд орох боломжтой. Яг үнэндээ сугалаанд оролцохоор бүрт­гүүл­сэн иргэд нь шууд бэлэн мөнгөөр бус банкны зээлээр байртай болчихъё гэсэн горьдлого тээж байсан. Хэрэв сугалаанд шалгарвал зээлийн урьдчилгаа 30 хувийн мөнгөө л бэлдэж амжсан нь олонхи. Тэгэхээр эзэн нь тодроогүй үлдэгдэл 168 байранд дахиад тусдаа шалгууртай сугалаа зохион байгуулах эсвэл нээлттэй зах зээлд борлуулах хоёр л арга зам үлдсэн бололтой. Гуравдагч сонголтод түрээслүүлэх гэдэг санал ч байхыг үгүйсгэхгүй.

“Буянт-Ухаа 2” төслийг хоёр хувааж хэрэгжүүлж буй гэнэ. Нийслэлээс 28 га газар батлуулаад авсан, барилга угсрах ажил 48 хувьтай яваа аж. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар блокууд нь 5-7 дугаар давхрын цутгалтаа хийсэн байжээ. Ирэх гурван сарын хугацаанд эхний мянган айлын орон сууцыг дуусгаж, ашиглалтад хүлээлгэж өгөхөөр зүтгэж ажиллаж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, эхний ээлжийн 48 барилгаас 22-ыг энэ жилдээ дуусгана. Хөрөнгө санхүүгийн асуудал ямар нэг саад бэрхшээлгүй шуурхай явж байгаа аж.

Хан-Уул дүүргийн дөрөв­дүгээр хороо Яармаг орчимд гэр хорооллын 16.5 га газрыг дахин төлөвлөх ажлыг Син­гапур улстай хамтран хэрэг­жүүлэхээр гарын үсэг зуржээ. Одоогоор зураг төслийн шатандаа яваа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард бүрэн дуусах аж. Сингапурын талаас манай улстай хамтарч ажиллах консорциум байгуулж байгаа гэнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний төрийн айлчлалын хүрээнд ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ банкны ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Ли Роугутай зээлийн гэрээ байгуулсан. Ерөнхий зээлээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Орон сууцны долдугаар хороолол” төслийн “Г” хэсгийг байгуулах учиртай. Энэ хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох “Бээжин Юни констракшн” групптэй хамтран бүтээн байгуулах юм. Энэ зээлүүд нь манай улсад хямдхан олдож буй сайхан мөнгө гэдгийг А.Гантулга дуулгасан. Тодруулбал, 4.1 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай. Гурван жилийн дараагаас эргэн төлж эхлэх тул манай талд маш их боломж олгож буйн илрэл гэв. Нөгөө зээл нь жилийн 1.5-2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 15-20 жилийн хугацаанд үргэлжлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан