УИХ-д олонх болж, төрийн эрхийг барьж буй МАН өнгөрөгч 2024 оны сонгуулиар М-Си-Эс /MCS/ группын 34 охин компаниас хамгийн их буюу 1.2 тэрбум төгрөгийн хандив авсан байх юм. Тухайлбал, М-Си-Эс группын 34 охин компанид “Ухаа худаг ус хангамж” гэх компани багтдаг бөгөөд тус компаниас өдгөө УИХ-д сонгогдсон 20 орчим гишүүн, Засгийн газрын гишүүд ч хандив авчээ.
Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэхэд MCS группээс 170 сая төгрөгийн хандив авсан гэх мэдээлэл гараад байгаа.
Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэлд өгсөн тайлбар, " надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. MCS компани олон гишүүнд хандив өгсөн байна лээ. MCS компанийн захирал Ж.Оджаргал гуайг би танина манай Баянхонгор аймгийн хүн юм билээ. Тэр утгаараа надад 170 сая төгрөгийн хандив өгсөнийг саяхан л мэдсэн. Намайг дэмжиж хандив өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна" гэв.