Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Хотын захиргаа, нийслэлийн Тээврийн
газар, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 25 автобусны компани, хувийн
хэвшлийнхэнтэй хамтарч хэрэгжүүлж буй цагийн хуваарийн дагуу богино
эргэлтийн нийтийн тээврийн хэрэгслээр хэдэн ч удаа сэлгэлт хийн
үйлчлүүлэх боломжтой нийтийн тээврийн шинэ үйлчилгээ өнөөдөр эхэллээ.
Иргэд 500 төгрөгийн нэг тасалбараар аль ч нийтийн тээврийн хэрэгслийг
сонгож үйлчлүүлэх боломжтой бөгөөд 2-7 минутын зайтай автобусууд
чиглэлийн давхцалгүйгээр иргэдэд үйлчилж байна. Өдөрт нэг удаа худалдаж
авсан 500 төгрөгийн тасалбараар төмөр замын RAILBUS-аар ч үйлчлүүлэх
боломжтой юм. Төмөр замын RAILBUS-ын буудлыг зургаар танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.