Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэрлэг бүртгэлээ эхэллээ


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн дагуу цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79 хувь нь (59261) төрийн өмчийн, 21 хувь нь (16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрах тооцоог Нийслэлийн Боловсролын газраас гаргажээ. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан зөвлөмжийг үндэслэн цэцэрлэгүүд бүртгэлээ зохион байгуулах юм байна. Бүртгүүлэхэд эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай. Эцэг, эхчүүд энэ талын мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn сайтаас үзэх боломжтой. Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 29-ныг хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан