Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ленноны алуурчны өршөөл гуйсан хүсэлтийг найм дахь удаагаа буцаав


Алдарт хөгжимчин Жон Ленноны амийн 1980 оны 12 дугаар сарын 8-нд хөнөөсөн алуурчин Дэвид Чепмэний өршөөл гуйсан хүсэлтийг найм дахь удаагаа шүүхээс буцаав. Бүх насаараа хоригдох ял авсан Чепмэн анх 2000 онд өршөөл үзүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан байна.  Гэвч өргөдлийг хэлэлцэхгүй гэдгийг шүүхээс мэдэгдсэн өдрөөс хойш хоёр жилийн дараа ахин хүсэлт гаргах эрхтэй болдог аж.  Хэдийгээр өмгөөлөгчид болоод хуульчид Ленноны алуурчинд шүүх төдийгүй олон нийт хэзээ ч өршөөл үзүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгийг баталж байгаа ч Чемпэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хоёр жил болоод л нэг хүсэлт илгээдэг байна. Тэрээр одоо 59 настай Нью-Йорк мужийн Wеnde шоронд хоригдож байгаа.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан