Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон 5G ашиглана


Японы засаг захиргаа болон харилцаа холбооны хэрэг эрхлэх яам 2020 он гэхэд харилцаа, холбооны шинэ стандарт болох 5G сүлжээ боловсруулан, ашиглаж эхлэхээр болжээ. Энэ тухай тус улсын "Иомиури" сонинд мэдээлсэн байна.


Тус сонинд мэдээлж буйгаар, уг төлөвлөгөөг 2020 онд Токио хотноо болох зуны Олимпийн наадам эхлэх үед хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эрдэм шинжилгээний ажилд зарцуулах бүх зардлыг 2015 оны санхүүгийн жилийн төсөвт оруулах ажээ. Мөн энэ онд багтаан тус яам бүрэлдэхүүнд нь харилцаа, холбооны тэргүүлэх компаниуд, үүрэн телефоны операторууд болон электроник үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид орох тусгай зөвлөл байгуулахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан