НМХГ-аас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 36 сургууль, 43 цэцэрлэг, 6 оюутны дотуур байранд шалгалт хийжээ.
Нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн сургууль , цэцэрлэгийн засварын ажил тендерийн маргааны улмаас дуусаагүй байгаа аж. Тухайлбал, Баянгол дүүргийн 20, 40-р сургуулиуд тендерийн маргаанаас болон засварын ажил дуусаагүй, 124-р цэцэрлэгийн гадна талбайн засвар арчлалтын тендер зарлагдаагүй байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 62 сургууль болон 81 цэцэрлэг төсөв батлагдаагүйн улмаас засвар хийж чадаагүй аж.
Иймээс НМХГ-аас дээрх сургууль, цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө засвар арчлалтын ажлуудыг дуусгах, хичээл эхэлсэн үеэр барилгын засварын ажил хийж байгаа тохиолдолд аюулгүйн ажиллагааг дээд зэргээр хангаж ажиллах үүрэг өгчээ.