Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Мөнгөн дээрх хөрөг ихийг өгүүлнэ
Дэлхийн хамгийн хаалттай улс гэгддэг Хойд Солонгос үүний жишээ. Умардын энгийн иргэдийнх нь амьжиргааны түвшин үнэн хэрэг дээрээ ямар байгаа, хүмүүсийн цалин нь хэд байдгаас эхлээд улс төрийн өндөрлөгт нь ямар тэмцэл өрнөж байдаг, хэн хэний хэдэн фракц тэмцэлддэг хүртэл үнэн бодит мэдээлэл хэнд ч байхгүй. Өрнөдийн хэвлэлүүд хойд солонгосчууд хэдэн зуун мянгаараа өлбөрч үхээд, дарангуйлагч Ким овгийн дор маш их ядарч зовж байна, аварцгаая гэж уриалаад, шүүмжлээд муулаад л. Өөрийнх нь хэвлэл болохоор манай ард түмэн агуу удирдагч Ким овогтын дор социализм байгуулахын төлөө амь бие үл хайрлан тэмцэж байна гээд л. Очоод ирсэн жуулчид нь Пеньян сайхан хот байна лээ, бүх юм байна гэх. Үр дүнд нь бид мэтийн эгэл хүмүүс юу болоод байгааг ойлгох боломжгүй болж толгой нь 360 градус эргээд л суухаас цаашгүй. Ямар ч л байсан Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй, ойрын ба дунд тусгалын баллистик пуужинтай төдийгүй сансарт пуужин хөөргөж чаддаг, хилэгнэвэл Өмнөдтэйгээ их буугаар буудалцчихдаг, удирдагч Ким Чен Ун нь залуу хүн, улс оронд нь байдал тийм сайн биш ч гэлээ сүйрдэг дээрээ тулаагүй гэдгийг л гадарлана.
Харин шинжээч судлаачид юу болоод байгааг өчүүхэн гэмээр жижиг зүйлсээр тодорхойлж, магадлал өндөртэй таамаг дэвшүүлж чаддаг юм байна. Жишээлэхэд, Хойд Солонгосын мөнгөн тэмдэгт дээрээс суут удирдагч, Ким Ир Сений хөрөг алга болсон тухай мэдээ судлаачдын дунд дуулиан тарьсан юм.
Хойд Солонгосын мөнхийн тэргүүлэгч гэдэг түүний хөргийг мөнгөн тэмдэгт, зоосон мөнгөн дээр ёс шиг хэвлэдэг байв. Гэтэл Хойд Солонгосын хамгийн том 5000 воны дэвсгэрт дээр Ким Ир Сен удирдагчийн хөргийг хэвлэхгүй болсон тухай мэдээг Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонинд мэдээлсэн. 30 гаруй жилийн турш тасралтгүй хэвлэж ирсэн Хойд Солонгосын ард түмний эцэг, нар болсон хүний хөргөөс татгалзана гэдэг юу гэсэн үг вэ? Хувьсгал уу эсвэл өөрчлөн байгуулалт уу? Их удирдагчаа муу хэлвэл буудуулдаг гэх улсад энэ бол үнэхээр зүй ёсоор анхаарал татах үйл явдал мөн.
“Лента.ру” сайтын тодруулснаар Ким Ир Сений хөрөг мөнгөн тэмдэгт дээр анх удаа 1978 онд, амьд сэрүүн байхад нь гарчээ. 100 вонын дэвсгэртийн нүүрэн талд их удирдагчийн залуу насны зургийг, ар талд нь түүний төрсөн Мангэндэгийн зураг байв. Дараа нь 1994 онд Ким Ир Сен таалал төгссөхөд гарсан шинэ мөнгөн тэмдэгт дээр их удирдагчийг зангиа зүүсэн, пиджактай, инээмсэглэсэн дүртэй хэвлэсэн юм. Эцгийнхээ орыг залгамжлан авсан хүү Ким Чен Ир нь “Энэ хөргийг хараад ард түмэнд хайрт удирдагчтайгаа дотночилон уулзсан мэт сэтгэгдэл төрж, түүнийг ард олонтойгоо ямагт хамт байгаа гэж бодон ард түмний санаанд үүрд орших болно” гэж хэлсэн тул ингэж хэвлэсэн юм байх.
Харин 5000-ын шинэ дэвсгэрт дээр Ким Ир Сений хөрөг үнэхээр байхгүй, нүүрэн талд Мангэндэ, ард талд нь Олон улсын найрамдлын цогцолборын зурагтай хэвлэгдэх болсон тухай “Синьхуа” мэдээлэв. Зарим шинжээч энэхүү өөрчлөлтийг залуу удирдагч Ким Чен Ун Хойд Солонгосын эдийн засгийг өвөөгийнхөөс өөрөөр хөгжүүлнэ гэсэн далд санааг илэрхийлж байж магадгүй гэсэн тайлбар хийж байна.
Үүнтэй адилаар Ираны риялын дийлэнх дэвсгэрт дээр 1979 оны лалын хувьсгалын удирдагч Аятолла Хомейнийн хөрөг байдаг. Харин гэнэт эрх баригчид нь шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэхдээ Хомейнийн хөргийг халаад өөр хүн эсвэл сүмийн зураг хэвлээд эхэлбэл Иранд байдал эрс өөрчлөгдөхийн шинж гэж ойлгож болно. Саудын Арави хаан Абдаллагийн зураг бүхий мөнгөн дэвсгэрттэй. Мөн л ялгаагүй.
Ер нь, амьд ахуйдаа өөрийн хөргийг мөнгөн тэмдэгт дээрээ хэвлүүлж байсан удирдагч тийм ч цөөн биш. Ази, Африкийн хаад, Ерөнхийлөгчид, хувьсгалын удирдагчид, дарангуйлагчид амьд ахуйдаа өөрийн “гэгээн” дүрээ улсынхаа мөнгөн тэмдэгт дээр хэвлэх дуртайгаараа алдартай байв. Жишээлэхэд, Ливи улсын жамихири хувьсгалын удирдагч Муаммар Каддафи амьд ахуйдаа мөнгөн тэмдэгт динарыг чимдэг байлаа. Хувьсгалын удирдагч Каддафийн дүр 1 ба 50-тын динарын дэвсгэрт дээр хэвлэгдсэн. Каддафийн дараа шинэ Ливи экс удирдагчийнхаа хөрөггүй шинэ мөнгөн дэвсгэрт эргэлтэд оруулсан ч удалгүй түүнээсээ татгалзан хуучныгаа 2013 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл хэрэглэхээр болсон. Гэхдээ энэ оны эхнээс одоо хүртэл тус улсад иргэний дайн явж байгаа тул сольж амжсан нь юу л бол. Иймд Каддафи одоо ч гэсэн мөнгөн дэвсгэртүүд дээрээс ливичүүд рүү зэмлэнгүй харц шидэн харж байгаа.
Иракийн удирдагч Саддам Хусейн ч амьд ахуйдаа Ирак динарын дэвсгэрт дээр “гэгээн” дүрээ хэвлүүлж байв. Түүний хөрөг 1, 5, 10, 25, 50, 100, 250, 10 мянгатын динарын дэвсгэрт дээр байлаа. Огцом 10 мянгатын дэвсгэр гарч ирсэн нь ажиглагдаж байна. Иракийн эсрэг олон улсын хориг арга хэмжээ авсны улмаас тус улсад инфляци огцом өссөнтэй холбоотойгоор шинээр хэвлэгдсэн хэрэг. Шинэ Иракийн дэвсгэрт дээр Саддамын хөрөг мэдээж байхгүй.
Төв Африкийн Бүгд найрамдах улсын дарангуйлагч хүний мах иддэг Жан Бокасса, Угандагийн дарангуйлагч мөн л хүний махны хоббитой Иди Амин хоёр амьд ахуйдаа хөргөө мөнгөн дэвсгэрт дээрээ хэвлэн иргэдээ “хянаж” байв.
Мөнгөн дэвсгэрт дээрх удирдагчдын хөргүүд богино хугацаанд олон удаа солигдохыг харсан улс нь Бүгд найрамдах ардчилсан Конго. Мойзе Чомбе гэгч этгээд Катанга нэртэй мужийг Конгоос салан тусгаарласан даруйдаа өөрийн хөрөг бүхий мөнгийг эргэлтэд оруулан гол өрсөлдөгч Патрис Лумумбагийн зургийг мөнгөн дээрээс харахгүй болж тайвширчээ. Гэвч удалгүй хуйвалдаан хийсэн хэрэгт буруутгагдан зугатаж Конгогийн эрхийг авсан дарангуйлагч Мобуту Сесе Секо өөрийн хөрөгтэй мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргав. 1997 оны Мобуту түлхэн унагагдсанаар конго мөнгөн дэвсгэртээс ард олноо хянаж чадахгүй болжээ.
Бирм буюу одоогийн Мьянмарыг нэгэн үе төрийн эргэлт хийж засгийн эрхэнд гарсан Не Вин гэгч удирдагч байв. Тэрээр олон арван жил төрийн эрх барихдаа кьят гэгддэг мөнгөн дэвсгэрт дээрээ өөрийн хөргөө хэвлэхийг мартсангүй. Харамсалтай нь, насны эцэст элдэв зурхайч үзмэрчдэд хэт итгэдэг сүсэг бишрэлтэй нэгэн болжээ. Тэгээд 1985 онд 75 насныхаа ойгоор 75 кьятын дэвсгэрт гаргав. Дараа нь хувийн зурхайчийнхаа зөвлөснөөр 15 ба 35 кьятын дэвсгэрт гаргасан. 1987 онд урьд нь гаргасан бүх дэвсгэртүүдийг эргэлтээс гарган хүчээр хурааж аваад 45 ба 90 кьятын дэвсгэрт гаргав. Зурхайч нь “9”-ийн тоог анхаар гэж хэлсэн юм гэнэ. 45 ба 90 хоёул 9-д хуваагддаг, 4+5=9, 9+0=9, 45+45=90 болохоор ийм дэвсгэрт гаргавал 90 насыг давж наслана гэж хэлсэн юм байх. Үнэхээр ч Не Вин 91 нас хүрээд өөд болсон. Гэхдээ удаа дараалан янз бүрийн дэвсгэрт хэвлэснээс үүдсэн эдийн засгийн хямралын дараа түлхэн унагагдаад гэрийн хорионд 91 хүрчээ.
Харин дэлхийн хувьсгалын агуу их удирдагч гэхээр Африкаас эхлээд Америк хүртэл бүгд мэддэг байсан В.И.Ленины хөргийг мөнгөн тэмдэгт дээрээ гаргасан анхны улс нь Зөвлөлт биш. 1931 онд манай урд хөршид байгуулагдсан Хятадын Зөвлөлт улс гэдэг түр зуур оршин тогтносон улс байсан юм. Хятадын Коммунистуудын байгуулсан энэ түр улс 1937 он хүртэл оршин тогтносон байдаг. Энэ хугацаанд нийслэлтэй, төрийн далбаа, төрийн дуулал, Засгийн газартай, мөнгөн тэмдэгттэй улс байв. 1935 он хүртэл оршин тогтносон энэ улсад гүйлгээнд байсан мөнгөн дэвсгэрт дээр пролетарийн их удирдагч Лениний хөргийг хэвлэсэн байжээ. Харин үүнээс таван жилийн дараа 1937 онд л Зөвлөлтийн рубль дээр халзан толгойтой танил төрх гарч ирсэн байдаг. Мэдэхгүй хүмүүст хэлэхэд Ульянов Ленин 1924 онд өөд болсон юм шүү.
Манай урд хөршийн агуу жолоодогч Мао Зэдуны хөрөг 1988 онд л юань буюу албан ёсоор жэньминьби гэдэг мөнгөн дэвсгэртийн нүүрэнд гарч ирсэн. Тэр онд гарсан 100 юанийн дэвсгэрт дээр Мао Зэдүн, Жоу Энлай, Лю Шаоци, Жу Дэ гэсэн нэг дэх үеийн удирдагчийн хажуугаас авсан зургийг нь хэвлэсэн байв. Тэд бүгд 1988 он гэхэд таалал төгссөн байсан юм.
1999 оноос эргэлтэд оруулсан шинэ цувралд Мао даргын хөрөг бүх л дэвсгэртүүдийг чимэж байгаа.
Эцэст нь нэг анхааруулга хүргэе. Манайхан амралт чөлөөт цагаараа Тайланд явах нь олон болсон. Энэ улсад явж байхдаа мөнгөн дэвсгэрт болон зоосон мөнгийг хэрхэвч газар хаяж, шидэлж, гишгэж болохгүй гэдгийг анхаараарай. Учир нь, Тайландад хаан, хатан хаан, угсаа залгамжлагч эсвэл залгамжлагчийн халамжлагч нарыг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн үг, үйлдэл хийхийг хатуу хориглодог. Тайландын одоогийн хаан Пхумипон Адульядет 1946 оноос хойш сэнтийд заларч байгаа бөгөөд түүний хөрөг Тайландын бүх дэвсгэрт, зоосон дээр байдаг.
Иймд хааны хөрөгтэй дэвсгэртийг урах, үрчийлгэн базах, шидэх, дээр гишгэх нь хааныг доромжилсон үйлдэл гэж үздэг бөгөөд хатуу шийтгэнэ. Жишээлэхэд, зүгээр л өөр зүйлд уурласандаа санаандгүй гартаа байсан дэвсгэртийг базаад шидэхэд л 3-15 жил хүртэл ялаар шийтгүүлнэ гэдгийг санаж байхад илүүдэхгүй байх.
Үүнд итгэхэд бэрх байж болох. Гэхдээ хаалттай, нууцлаг орны дотор өрнөж байгаа эсвэл ирээдүйд болж магадгүй үйл явдлын талаар иймхэн зүйл дээр үндэслээд дүгнэлт гаргаж болдог. Мөнгөн тэмдэгт дээр хэний хөрөг гарч ирээд, хэний хөрөг үгүй болсныг хараад тухайн улсын хөгжил, ээдрээ, хямрал, хувьсгал ба үймээн гээд олон зүйлийн талаар мэдээлэл авах боломжтой.

0 Сэтгэгдэл