Өнөөдөр ухаалаг утас буюу смартфонгүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй. Автобус, хувийн унаа, офисоос эхлээд гэртээ, орон дотроо, бааранд бүр 00-ийн өрөөнд хүртэл сая сая хүн смартфоноо ашиглан суугаа. Гэхдээ тэд смартфоны гээч ухаалаг утас 20 жиилйн түүхтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
1994 оны наймдугаар сарын дундуур "IBM" компани нь нэмэлт программ суулгах боломжтой, факс холбож болдог шинэ утсыг олон нийтэд танилцуулсан нь анхны смартфон байлаа. Анхны смартфон "Simon Personal Communicator" нэртэй, 0,8 кг жинтэй, монохром ногоон өнгөтэй, шингэн кристалл дэлгэцтэй, 900 ам.долларын жинтэй байв. Нийт энэ смартфон 50 мянган ширхэг зарагджээ. Тэр үед коммуникатор ба смартфон гэсэн хоёр нэр өрсөлдөж байгаад яваандаа смартфон гэсэн нэр ялсан юм.
90-ээд оны "Nokia" компани шинэ хандлагыг соргогоор мэдэрч 1996 онд өөрийн "Nokia 9000" коммуникаторыг гаргалаа. Энэ утас нь ердийн утаснаас гадна цахим шуудан унших, интернэт серфинг хийх боломжтой байв. Текст бичихдээ тагийг онгойлгон QWERTY гарыг ашигладаг байж.
2000 онд смартфон гэж албан ёсоор нэрлэгдсэн анхны утас гарлаа. Өмнөх коммуникаторуудаас "Symbian" үйлдлийн систем ашигласнаараа ялгаатай байв. Энэ үйлдлийн системд тааруулан "Symbian" альянс багтдаг хэд хэдэн компаниуд болон хөндлөнгийн программ зохиогчид программ зохиох боломжтой байв. "Nokia 9000"-аас мэдрэгчтэй дэлгэц, боломжийн овор хэмжээтэй, халаасны зурагт ба утасны функцийг хавсардаг гэдгээрээ ялгаатай байв.
"Compaq" захирал Майк Капеллас ба "Microsoft" Захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Билл Гейтс хоёр Давосын эдийн засгийн чуулга уулзалт дээр утасны модультай халаасны компьютерүүдийг танилцуулав. 2000-аад оны эхээр халаасны компьютерууд нь "Microsoft Pocket PC" үйлдлийн систем дээр ажилладаг болсон байв. Тэд "Windows"-той төстэй интерфейстэй, текст унших боломжтой, уулзалтуудыг санадаг функцтэй байсан ч үүрэн холбооны сүлжээ ашиглан интернэтэд орж чаддагүй байв. Харин iPaq-т зориулсан өргөтгөл гарч ирснээр үүрээн телефоны сүлжээ ашиглан нэтэр орж чаддаг болсон. гэхдээ "GPRS" ба "Wi-Fi" нь дөнгөж масст зориулсан зах зээлд орж ирж байсан тул холболт нь найдваргүй, тогтворгүй, удаан ажилладаг байлаа.
2002 онд "Symbian OS" үйлдлийн системийн удирдлагаар ажилладаг "Nokia 7650" гарч ирэв. Энэ коммуникатор нь өмнө загваруудаас хавьгүй олон зарагдсан. Гэхдээ нэмэлт функцуудыг ашиглахад тийм ч эвтэй байгаагүй тул хэрэглэгчид том овор хэмжээтэй төхөөрөмж авсны төлөө өндөр үнэ төлөхөд бэлэн байсангүй.
Энэ үед "Windows Mobile" гарч эхэлсэн юм /зураг дээр энэ утасны удам орчин үеийн төхөөрөмжийг харууллаа/. "Windows Mobile" нь тухай үедээ маш олон тооны нэмэлт программтай, мэдрэгчтэй дэлгэцтэй /бусад өрсөлдөгчид нь товчлуур дээгүүр дэлгэц байрлуулдаг байв/ байсан. Гэхдээ үйлдлийн систем нь смартфонд тохиромжгүй, итнтерфейс ба эрчим хүч хэмнэх горимуудын сайн боловсруулаагүй байв. Иймд 2009 оноос эхлэн "Windows Mobile" үйлдлийн системийг "Windows Phone" болгон өөрчилж эхэлсэн.
Канадын "BlackBerry" компани имэйлийн өндөр баталгаатайгаар хамгаалдаг гэсэн үндсэн функцтэй төхөөрөмж гарган зах зээлд тэсрэлт хийв. Энэ загварын анхны смартфонууду нь мэдрэгчтэй дэлгэцгүй байсан ч компанийн боловсруулсан "push" технологийн тусламжтайгаар хэрэглэгчид имэйлийг ирсэн даруйд нь шууд мэддэг болж, шинэ мэйл ирсэн эсэхийг шалгах нэмэлт төхөөрөмж ашиглахаа байсан. Энэ бол 2000 оны эхэнд том инноваци байв.
Apple iPhone no komment
Одоогийн өндөрлөгөөс харахад л хүмүүс "Apple iPhone"-ийг гарсан даруйд нь авах гэж улайраад тухайн үеийн лидер байсан "Nokia"-ийн утсыг хсан мэт санагдаж байж болох юм. Гэвч бодит байдал дээр "Nokia" болон бусад үйлдвэрлэгчид "Apple"-тэй зэрэгцэн мэдрэгчтэй дэлгэцтэй, дардаг товчлуургүй утаснуудаа гаргасан. Гэвч цаг хугацааны шалгуурыг дааж гөрсөн нь цөөн. Жишээлэхэд, "Nokia" хожим "Symbian" үйлдлийн системээс татгалзан "Windows Phone"-д шилжсэн.
"Hero" нь "Android" ашигласан анхны смартфонуудын нэг байв. Анхны төхөөрөмжүүдэд одоогийн смартфоны үйлдлийн системийн зах зээлд ноёлж байгаа "Android" -тай адилгүй байв. Утас ойр ойрхон гацаж, үйлдлийн систем нь ашиглахад эвгүй байсан.
Орчин үеийн смартфонууд 20 жилийн өмнөх анхны загваруудтайгаа адил болсон гэж болно. Тухайлбал стилус удирдлагатай гээд. Гээд төхөөрөмж ба программ хангамжийн хувьд эрс өөрчлөлт болж өнгөрсөн. Харьцангуй том овортой "Note 3" гэхэд л "IBM"-ийн анхны төхөөрөмжөөс хэд дахин хөнгөн, илүү үзэмжтэй дэлгэцтэй, процессор нь хэдэн мянга дахин хурдан болсон. Программ хангамжийн тухайд смартфонд зориулан өөрийн хэн дуртай ч бичиж болдог нээлттэй болсон.