Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Шрек” нэрт нэгэн хонины түүх


“Яг л мал шиг тэнэг юм”, “Яагаад гөлрөөд зогчихвоо мал шиг” гэх зэргээр хүнийг доромж үг болгон малтай харьцуулж хэлдэг. Гэтэл хонь мал тийм ч тэнэг байдаггүй гэдгийг энэ түүх харуулна. Энэ бол ухаантай амьтны тухай юм.

Шинэ Зеландын цэцэглэж буй фермид нэгэн хонь амьдарч байжээ. Сүүлд тэрээр алдарт Шрек нэрээ авсан билээ. Меронос буюу манайхны нэрлэдгээр мернусан энэ хонины ноосыг жил бүр авах ёстой. Монголчууд жил бүр хонины ноосоо хяргадаг шиг мернусан хонийг ч заавал ноослох ёстой. Гэтэл Шрек ноосноосоо салахыг хүсээгүй гэнэ. 

Нэг өдөр хонь ноослох үеэр тэрээр зугатан хадан дунд нуугдсан байна.  Бүх хонийг хяргаж дууссан хойно юу ч болоогүй мэт сүрэг дундаа ороод идээшилж явжээ.

Тэр эзэндээ баригдалгүй хонь ноослохоос зургаан жилийн турш зугатсан байна. Хэрвээ тэр ноосоо даахаа больж унаагүй бол магадгүй хэчнээн ч жилээр зугатах байсан аж. Түүний ноос нь бараг л 30 кг татаж байжээ.

Ингээд зургаан жилийн дараа Шрекийг барьж аваад Шинэ Зеландын төв телевизийн камерын өмнө хяргасан байна. 

Учир нь түүний ноосыг дуудлага худалдаанд оруулан  борлуулалтаас орж ирсэн мөнгийг хүүхдийн сайн сайхны төлөө санд хандивлахаар зарлажээ.

Шрек тэр үеэр Шинэ Зеландын Ерөнхий сайд Хелен Кларктай танилцаж, бас хүүхдийн номын баатар болж, хүмүүнлэгийн тоглолтод оролцжээ.

Ингээд хоёр жил гаруйн дараа тэрээр ахиад телевизийн камерийн өмнө гарсан байна. Энэ удаад түүнийг Шинэ Зеландын Данидин арлын орчим олны өмнө ноосолсон гэнэ. Сүүлд нь фермийн эзэн Шрекийг зугатахаас сэргийлэн өөрийн гэсэн оромж барьж өгсөн гэнэ. 

Шрек 2011 онд 16 насандаа өөд болжээ. Уг нь хонь хамгийн уртдаа 6 жил амьдардаг Шрек хамгийн өндөр насалсан нь болжээ.  Мэдээж тэр ухаантай амьтан байсан учраас бурхнаас урт нас хайрласан биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан