Гадаад
харилцааны сайд Л.Болдын урилгаар Францын Гадаад хэргийн сайд 2013 оны
аравдугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол, Францын боловсрол,
соёлын харилцааг хөгжүүлэх хүрээнд Монголын 10 оюутанд урт хугацааны
сургалтын тэтгэлэг олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр энэ сараас
хэрэгжиж эхлэх юм байна.
Докторын түвшний дөрвөн оюутан, магистрын
түвшний дөрвөн оюутан, бакалаврын түвшний хоёр оюутанд 2014-2015 оны
хичээлийн жилээс эхлэх сургалтын тэтгэлгийг Францын Засгийн газраас
олгоно. Сургалтын чиглэлүүд нь Монгол, Францын харилцааны тэргүүлэх
чиглэл болох археологи, гидрологи, инженер, эдийн засаг, удирдлага,
хууль, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аялал жуулчлал, хэрэглээний
гадаад хэл зэрэг чиглэлүүдийг сонгосон байна.