Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн тээврээр үнэгүй зорчих 53 мянган смарт карт хэвлэлтээс гарчээ

Оюутны нийтийн тээврээр үнэгүй зорчих 53 мянган цахим үнэмлэх хэвлэлтээс гарчээ. Энэ хичээлийн жилд нийт 113 мянган оюутан  нийтийн тээврээр үнэгүй зорчих тооцоог  МОХ-ноос гаргасан байна. Үүнээс 63 мянган оюутан өнгөрсөн хавар захилгаа өгчээ.

Үлдсэн смарт карт энэ сарын 25 гэхэд  хэвлэгдэж дуусна. Тиймээс есдүгээр сарын 1 гэхэд 60 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих боломж бүрдэнэ хэмээн албаныхан хэллээ. Түүнчлэн оюутнууд смарт картны захиалга орсон эсэхийг овог, нэр, регистрийн дугаараараа МОХ-ны www.student.org.mn вэб хуудас руу орж, хянах боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан