Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Реппэр Д.Дандий ирэх сарын 5-нд бие даасан тоглолтоо хийнэ

“Ванкүүш” хамтлагийн реппэр Д.Дандий ирэх сарын 5-нд тоглолтоо хийхээр болжээ. “Дандий 27” тоглолтод “Ванкүүш”-ийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна “Опозит”, Dj Chin, Г.Тэнүүн, А.Хишигдалай зэрэг уран бүтээлчид урилгаар дуулах юм байна.

Тэрбээр тоглолтынхоо тухай цахим хуудаснаа “Үглэж эхлээд 10 жил өнгөрчээ. Одоо 27 нас хүрлээ. Өөр хийж бүтээх, сурч мэдэх зүйл олон байна. Ганцаараа дуу, клип, цомог, тоглолт хийх боломж бололцоо цаг хугацаа тун хомс болж байна. “Ванкүүш” хамтлагаараа олон зүйл хийнэ” хэмээв.

Сонирхуулахад уг тоглолт нь түүний бие даан хийж буй сүүлийн тоглолт бөгөөд цаашид хамтлагтайгаа хамтран уран бүтээлээ хийх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан