Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Секс тоглоом туршин шалгагч

Ийм өвөрмөц мэргэжилтэй хүн бас байдаг аж. Кара Уиллебек гэгч энэ эмэгтэйн офист үйлдвэрлэгчдээс тусгайлан явуулсан 200 орчим секс тоглоом тогтмол байж байдаг. Кара эдгээр секс тоглоомыг өөрөө хэрэглэн туршин шалгаж үзээд сайн ба муу, эвтэй ба эвгүй талуудыг нь блог дээрээ гаргадаг.

Кара нь 33 настай есөн сартай, ой зургаан сартай хоёр хүүхдийн ээж. Таван жилийн өмнөөс өвөрмөц ажил хийх болжээ. Долоо хоногт дунджаар долоон цагийн турш секс тоглоом шалгаж, турших, шүүмж бичих ажил хийдэг. Үүнийхээ төлөө үйлдвэрлэгчдээс нь жилдээ дунджаар 15 мянган фунтын урамшуулал авна. Кара Английн Линкольншир гүнлэгийн Гейнсборо нэртэй жижиг хотод амьдардаг. Янз бүрийн эротик тоглоом бүхий илгээмж долоо хоногт дөрвөөс таван удаа ирнэ.Энэ ажил нь өөрийнх нь өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон гэж Кара хэлдэг. Тэрээр “Миний бэлгийн амьдралын салшгүй хэсэг нь ийм төрлийн тоглоом байсан болохоор эротик тоглоом, хэрэгслийн талаар бичиж эхлэх санаа төрсөн бөгөөд энэ нь явсаар намайг шалган туршич, шүүмж бичигч болж хувиргаргасан” гэжээ. Кара өөрийнхөө ажлыг их сайхан ажил гэж үздэг. Үүнээс өмнө тэрээр банкинд ажил хийдэг байсан бөгөөд одоо ахиж банкинд буцаж орохгүй гэж мэдэгдсэн байна. Кара анхандаа өөрийнхөө блог дээр эротик ба секс тоглоом, хэрэгслийн талаар зүгээр л бичдэг байж. Гэтэл түүний блогийг уншдаг хүмүүсийн тоо аяндаа нэмэгдэн нэмэгдсээр энэ чиглэлийн тоглоом хэрэгсэл үйлдвэрлэгчид түүний блогийг анхааралтай уншдааг болж.

Кара “Ингэснээр үйлдвэрлэгчид надад ажил санал болгосон юм” гэж өвөрмөц ажилтай болсон түүхээ ярьжээ. Одоо бол секс тоглоом, хэрэгсэл үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Карагаар шалгуулан, блог дээрээс нь шүүмжийг нь унших гэж дугаарладаг болсон аж. Ингэснээр өөрийн бүтээгдэхүүний талаарх мэргэжлийн шинжээчийн дүгнэлттэй танилцахаас гадна блогийг уншдаг хэдэн мянган хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ зарах, боломжит худалдан авагчдынхаа эгнээг тэлэх боломжтой байдаг аж.Найз нар нь ямар секс тоглоом сайн, ямар нь муу байдаг вэ гэж байнга асууж лавлаад амар суулгадаггүй гэнэ.

Гэхдээ ийм байдал Карад таалагддаг бололтой “Би эдгээр зүйлсийг яаж хэрэглэвэл хамгийнс сайн, хаанаас хамгийн хямдаар, хамгийн чанартайг нь авах боломжтойг хамгийн сайн мэддэг хүн” гэж хэлжээ. Британийн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр ажлыныхаа талаар хүүхдүүдийнхээ дэргэд хэзээ ч ярьдаггүй гэдгийг онцолсон байна. Кара нь 37 настай Даррен гэгч залуу болон түүний ээжтэй хамт нэг гэрт олон жилийн турш хамтран амьдарч байгаа аж.Кара Даррен хоёр бүсгүйн ажлын ачаар танилцжээ.

Даррен нь секс тоглоом зардаг сайтын IT зөвлөхөөр ажиллаж байгаад ажлынхаа явцад Каратай танилцсан юм байна. Кара  “Даррен секс тоглоомыг хориотой, болохгүй зүйл гэж ханддаггүй. Бид тэднийг ямагт бэлгийн амьдралыг чамин болгодог “амтлагч” төдий гэж хандаж ирсэн болохоос бүхэлд нь орлох зүйл гэж хэзээ ч хандаж байгаагүй” гэжээ. Үүний дээр Карад эрэгтэйчүүдэд зориулсан секс тоглоом ирэхэд туршин шалгах ажилд Даррен тусладаг болохыг онцолсон байна.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та зарах гэж байгаа бол Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөр, бидэнтэй холбоо барина уу St.Medantaclinic@gmail.com хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол! Бидний эмнэлэг яаралтай бөөр, эсвэл whatsapp бидэнд хэрэгтэй +12675278876 эсвэл dr.adityapradhanmedical@gmail.com Үнэ: $ 450,000. Захирамж: St. Medanta.
Хамгийн их уншсан