Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад байдалдаа хамгийн их анхаарал тавьдаг эрчүүдийн жагсаалтыг Бекхэм тэргүүлжээ

Онлайн жижиглэн худалдааны дэлгүүр “Hairtrade.com” худалдан авагчдынхаа дунд гадаад байдалдаа анхаарал тавьж, гоё харагдаж чаддаг олны танил эрэгтэйчүүдийг тодруулах асуулга явуулсан байна. Ингэхэд жагсаалтыг хөлбөмбөгчин  Дэвид Бэкхем тэргүүлсэн тухай “Hello Magazine” сэтгүүл мэдээлжээ.

Алдарт хөлбөмбөгчний төлөө саналаа өгсөн нэг хүн “Бэкхем нас ахих тусам өмнөхөөсөө илүү толигор харагдаг нь гайхалтай” гэж уулга алдаж. Санал асуулгад сайтын үйлчлүүлэгч 18-30 насы хүмүүсийг хүйс харгалзалгүйгээр хамруулсан аж.

Ингээд хамгийн гоё харагддаг, гадаадад байдалдаа бодитоор анхаарал тавьж чаддаг олны танил хүмүүсийн жагсаалт

 Дэвид Бекхэм (23 хувийн санал)
 Зейн Малик (19 хувийн санал)
 Скотт Дисик (17 хувийн санал)
 Эллиотт Райт (12 хувийн санал)
 Брэдли Купер (10 хувийн санал)
 Зак Эфрон (8 хувийн санал)
 Канье Уэст (5 хувийн санал)
 Марвин Хьюмс (хувийн санал)
 Роберт Паттинсон (хувийн санал)
 Саймон Коуэлл (1 хувийн санал)
 
2014 оны долдугаар сард ажил хэргийн костюмтай хамгийн намбалаг, үзэмжтэй харагддаг эрчүүдийн жагсаалтыг мөн адил тэргүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан