Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын Ерөнхий сайдын жиргээний хаягийг хакердлаа

Оросын Засгийн газрын тэргүүний жиргээний хаягаар хакерчид орж жиргэжээ. Түүний албан ёсны хаягаар “ Огцорлоо. Засгийн газрынхаа хийж байгаа бүхнийг харахаар ичиж байна. Уучлаарай” гэсэн зурвас анх тарсан аж.  “РИА Новости” агентлагт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэл өгөхдөө “ Одоогоор яг хэн ямар шалтгаанаар ийм үйлдэл хийснийг илрүүлээгүй байна. Гэхдээ энэ бол хакерын довтолгоо гэдгийг л албан ёсоор хэлэх байна” гэжээ. Гэтэл энэ үеэр Ерөнхий сайдын хаягаар ахин зурвас бичиж эхэлжээ. “Бид 80-аад оны тэр л үед эргэн очиж байна. Харамсалтай л юм. Гэхдээ хэрвээ миний Кремлийн хамтрагчдын хүсэл биелбэл шүү дээ” гэж бичээд “Удирдагчдын асуудалтай элдэв шийдвэрээс болж Оросын нэг ч иргэн хохирох ёсгүй юмсан” гэжээ. Түүнээс гадна Ерөнхийлөгч В.Путиний Крымд очих тухайд “ Ялтад одоо ямар нэгэн чухал зүйл шийдэгдэнэ гэж та бүхэн бодож байна уу. Үгүй л болов уу. Би ч гэсэн тэнд суугаад яах гэж, юу хийж байгаа билээ хэмээн өөрөөсөө асууж л байна” гэсэн аж.  Ингээд зогсохгүй ирэх сараас эхлэн тэтгэврийг нэмэх шийдвэр гарсан тухайд “Тэтгэврийн хувьд ч дэмий л шийдвэр гарч байна. Энэ тухай Эдийн засгийн хөгжлийн яамны Беляков ганцаараа үг дуугарсны гороор тэтгэвэрт гарах нэрийдлээр танхимаас хөөгдлөө. Тэгэхээр бусад нь айлгүй яахав” хэмээн бичсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан