Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкт нохойг тосгоны даргаар сонголоо


Америкийн Миннесота мужийн Корморан нэртэй жижигхэн тосгоны даргаар Дюк нэртэй хоньч нохой сонгогдсон байна. Тосгоны даргыг сонгох санал хураалтаар Дюк нохой гол өрсөлдөгч тосгоны дэлгүүрийн эзэн Ричард Шербрук гэгчийг илэрхий олон санал авч ялсан тухай “CBS” суваг мэдээлэв.

Энэ сувгийн мэдээлж байгаагаар шинэ дарга тосгоны оршин суугч 12 хүнийг сайн таньдаг бөгөөд тэдний дунд ихээхэн нэр хүндтэй юм байх. Дюк нь өөрийн сонгогчдын адилаар тосгоны шар айрагны газраар тогтмол үйлчлүүлдэг болохыг “ИТАР-ТАСС” агентлаг тодруулжээ.
Дюк дарга тосгоны дундуур хурдтай давхисан машин руу чанга хуцан зогсоож байдаг болохоор Кормораны оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулдаг гэнэ.

Гэхдээ Корморан тосгоны дарга нь нэр хүнд төдий бөгөөд цалин хөлс авалгүй, сайн дурын үндсэн дээр хашдаг албан тушаал гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Даргыг нэг жилийн хугацаатай сонгодог.Саналаа өгсөн хүмүүс нэг ам.долларын хандивыг төсөвт хандивладаг. Цуглуулсан мөнгийг хүмүүнлэг, буяны үйлсэд зарцуулдаг аж.
Дюкийг даргын албан тушаалд залах ёслол ирэх бямба гарагт болно. Ёслолын ажиллагаанд бэлдэх ажил ид үргэлжилж  эзэд нь Дюкийг нохойны үсчинд аваачин үсийг нь нарийвчлан самнаж, бортого малгай гэх мэт ёслолын хувцас авсан байна. Амьтдын хоол тэжээл үйлдвэрлэдэг нэгэн компани Дюкийг ялалт байгуулсанд баяр хүргээд бүтэн жил идэх хүнсийг нь даахаар болж.
Нохойны ялалтыг олон нийтийн сүлжээнүүд янз бүрээр тайлбарласаар. Дийлэнх тайлбар нь хошин. Америкийн нэгэн хэрэглэгч АНУ-ын түүхэнд төлбөрийн чадваргүй болж дампуурч байсан хамгийн том хот Детройтод байсан бол зүгээр байж гэж.

Бүгд тэгш эрхтэйгээр сонгогдох, сонгох эрхтэй гэдгийг Америкт их өргөн утгаар тайлбарлан хэрэгжүүлдэг. Дюк нохойноос өмнө 1981-1994 онд Боско хочтой лабрадор үүлдрийн нохой Калифорни мужийн Санол нэртэй тосгоны мэрийн албыг амжилттай хашиж байв. 1997 онд Стаббс нэртэй муур Аляскийн Талкитна хотын мэр болж байв. Үүнээс бүр өмнө буюу 1968 онд “залуу интернационалчид” гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг хүмүүс “Үхэшгүй мөнхийн Пигасус” хочтой бодон гахайг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх гэж оролдож байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан