Австралийн үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаанд нэн ховор улаан алмааз тавигджээ.
Австралийн баруун нутагт алмааз импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани энэ долоо хоногт ийм дөрвөн эрдэнийн чулуугаа танилцуулсан байна.
Хамгийн том нь 1,2 карат аж. Эдгээр нь одоогоор дэлхийн хэмжээнд олдсон ердөө 30-хан ширхэг улаан алмаазны нэг хэсэг юм.
Компанийн албаны хүний мэдэгдсэнээр, өнгөрсөн онд улаан алмаазыг нэг каратыг нь 1,6 сая орчим доллароор худалдаж байжээ.
“Энэ эрдэнийн чулуу маш ховор бөгөөд алдартай. Зах зээлд гармагцаа борлогддог“ гэж Лондоны худалдаачин хэлэв.
Австрали нь дэлхийн алмаазны хамгийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус улсад ягаан алмааз элбэг байдаг ч улаан алмааз тэр бүр олддоггүй ажээ.