Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чихмэл хийх амьтныхаа махыг иддэг урлаач охин


Элла Кей бол чихмэл урлаач ер бусын бүсгүй. Тэр царайлаг залуухан учраас ер бусын гэж хэлж байгаа юм биш шүү. Энэ охин чихмэл хийхээсээ өмнө шинэхэн ирсэн зарим амьтны дотор эрхтэн махыг иддэг.

22 настай англи охин хүмүүсийн захиалгаар чихмэл амьтдыг урладаг. Зам дээр дайруулсан болон бусад гэнэтийн шалтгаанаар үхсэн амьтдыг түүнд захиалгаар чихмэл хийлгэхээр хүмүүс авчирч өгдөг. Хэрвээ энэ амьтдын мах нь хангалттай шинэ гэж үзвэл иддэг.

Элле үүнийгээ тайлбарлахдаа “Энэ бол миний амьдралын хэв маягтаа хийсэн л сонголт. Гэнэтийн осол болон зуурдаар үхсэн амьтдыг хүмүүс хэдхэн цагийн дараа чихмэл болгохоор надад ханддаг. Тэгэхээр идэж болох шинэхэн махыг нь хаях ямар шаардлага байгаа юм бэ” гэжээ.

Гургуул, туулай, хэрэм, буга гээд түүний хоолны цэсэн олон амьтны дотор гэдэс мах багтдаг. Гэвч үүнийхээ төлөө Элле үргэлж хүмүүсийн нүдэнд  муугаар өртөж, элдвээр хэлүүлдэг. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан түүнийг хараасан, бүүр ална хэмээн заналхийлсэн захидал ч ирдэг.  Гэвч бүсгүй өөрийнхөө энэ үйлдлийг буруу гэж үздэггүй. “ Би болон миний ажил хэзээ ч амьтанд гай болж, муу зүйл хийдэггүй” хэмээн ярьжээ.

 


0 Сэтгэгдэл
хүн ийм л байх хэрэгтэй аривч хямгач бүтээлч байх ёстой юм. нэг их амьд мал алж идсэн юмнууд
Amitan tamlasan teneg huuhen be x(((((
mah idej boldoggui ym uu
oorsdoo mah iddeggui ch yum shig
oorsdoo mah iddeggui ch yum shig
alaad idsen bish yadgiin be
Udahgyi hynii max ideh baikh daa.
Eruul bish, setgetsiin yum bn.
teneg *****
Хамгийн их уншсан