Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн секс ба сексийн амьдралын талаарх хамгийн ер бусын таамаг, онолын тухайд


Хүн төрөлхтөн сансарт пуужин хөөргөж, компьютер ба интернэтийг зохион бүтээсэн ч гэлээ өнөөдрийг хүртэл өөрийн бие махбодь ба сэтгэхүйн зарим онцлогийн нууцыг бүрэн тайлж чадаагүй л байна. Судлаач, гүн ухаантан, эрдэмтэд, эмч нарын хамгийн ихээр сонирхож ирсэн сэдэв нь секс, хүнийн сексийн амьдралын нууц байсан нь мэдээж. Ингээд уншигч танд хүний секс ба сексийн амьдралыг тойрсон янз үе үеийн ер бусын таамаг, онол, хачин гаж тайлбаруудаас хүргэе.

Британийн угсаа залгамжлагч хунтайжийн хөхүүл эхийг уран үгээр хөөрөгдөн бэлгийн харилцаанд орох хориотой. Ингэвэл хөхүүл эхийн сүүгээр дамжин бэлгийн харилцаанд орсон эрэгтэй хүний муу чанар хунтайжид дамжин дээд төрөлт хаадын цусыг бузарлана гэж үздэг байжээ.

Европ дахин бүр эрт дээр үеэс эхлэн өнгөрсөн зууны эхэн хүртэл баруун төмсөгний үрийн шингэнээс хүү гардаг, зүүн талынхаас охин төрдөг гэж үздэг байв. Агуу Аристотель энэ таамгийг батлахын тулд аль нэг төмсгийг нь авч хаяад бүгд хүү эсвэл охин төрөх эсэхийг бүртгэх туршилт явуулах санал тавьж байв.

Америкийн Үндэсний шинжлэх ухааны сан хайр дурлалын мөн чанарыг судлахад ихээхэн хөрөнгө мөнгө гаргасныг Вильям Проскмир гэгч сенатын гишүүн олж мэдээд ихэд уурлан бухимджээ. 2000 онд өөд болсон энэ хүн НАСА-ийн эсрэг шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй мэдэгдэл хийн дайрч давшилдгаараа алдартай нэгэн байв. Тэрээр “Хоёр сая америкчууд зарим зүйлсийг нууц хэвээр үлдээсэй гэж хүсч байна, эдгээр зүйлсийн хамгийн эхэнд бид эрэгтэй хүн яагаад эмэгтэй хүнд дурладаг ба мөн эмэгтэй хүн яагаад эрэгтэй хүнд дурладагийг мэдэхийг хүсэхгүй байна” гэж байв.

Орчин цагийн хэт хуучинсаг, ягшмал үзэлтэй эрдэмтэдийн хувьд секс элдэв хачин мэдэгдэл хийж олны анхаарлыг татах, рейтингээ өсгөх сайхан талбар байдаг нь мэдээж. 1821-1890 онд амьдарч байсан Ричард Бёртөн нь ижил хүйстнээ сонирхох үзэгдэл нь дэлхийг бүслэн оршидог Сотад бүсд төвлөрч байдаг гэсэн өвөрмөц нээлтийг хийж байв.

1927 онвд Уильям Смит нь эмэгтэй ба эрэгтэй хүмүүс хоорондоо эрс ялгаатай өөр өөр амьтадаас үүссэн гэдэг онол дэвшүүлэн дуулиан тарьж, энэ онолыг нь 1980 он хүртэл нэлээд нэртэй шинжлэх ухааны том сэтгүүлээр хэлэлцдэг байсан аж.

Өрнө дахины анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ нүүдэлчин скифүүдийг олон цагийн турш морь унадаг байснаас болж бэлгийн сулралд орон мөхсөн гэж үздэг байв. Харин польш гаралтай II Иоан Павел пап ламтан өөр хүний эхнэрийг төдийгүй өөрийн эхнэр рүү тачаадсан шуналтай харц чулуудахыг гэр бүлийн хүнээ мэхэлсэн бэлгийн ёс бус харилцаа гэж мэдэгдэж байв.

2006 онд лалын ертөнцөд нэлээд алдартай Рашад Хасан гэгч айлдвар гаргаж лалын шашинт гэр бүлийн хос нь сексийн үеэр заавал хувцас өмссөн байх ёстой, нүцгэнээр секс хийж байгаа гэр бүл бол гэр бүл биш, тэднийг эхнэр нөхөр гэхгүй гэж байлаа.

Барбара Картленд хуримын анхны шөнө сүйт бүсгүй аймаар бузарх эрхтэнд санамсаргүй гар хүрэхээс болгоомжлох үүднээс шөнө цагаан бээлийгээ тайлбахыг байхыг санал болгож байв.

1873 онд Эдвард Кларк нь эмэгэтэй хүн боловсролтой байх нь умайг хатаан хүүхэд төрүүлэх чадвагүй болгодог гэсэн анхаарал таарсан зүйл хэлсэн байдаг.

Мөн сексээс таашаал авахгүй байх нь хамгийн ёс зүйтэй зөв секс гэсэн онол газар авч байв. Их Британи Виктория хатан хааны үед язгууртан хатагтай нарыг эр нөхөртэйгээ загас наадуулах үеэр дээш харан хэвтээд Английн тухай бодохыг зөвлөдөг байв. Үүний дээр Виктория хатан хааны үед үнсэлтийг ёс бус гэж их цээрлэдэг байжээ. Америкийн секс судлаач Орсон Фаулер /1809-1887 он/ нь “Та таашаал аван үнсэлцэж, өөроийгөө үнсэхийг зөвшөөрч, өөрийгөө илж таалахыг зөвшөөрөн өөрөө илж таалж, чанга тэврэн, өөрийгөө тэврэхийг зөвшөөрч байгаа үед та бодолдоо бэлгийн харилцаанд ордог” гэж тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл үнсэлцэх нь бодолдоо секс хийж байгаа юм чинь бодит сексээс дутахгүй бохир зүйл гэнэ. Энэ мэт өвөрмөц тайлбараар албан ёсоор эхнэр болсон хосуудын сексийг хүртэл хавчиж боодог байж. Тухайлбал, тэр үед эхнэр нөхөр хоёрын хэт их тачаадан таашаал авч хийсэн сексийн дараа төрсөн хүүхэд бие махбодийн хувьд эрэмдэг, сэтгэцийг өөрчлөлттэй, муу ёрын сүнс Сатан шиг төрөх аюултай гэж үздэг байв. Гэхдээ Фаулер нь таашаал аваагүй сексээс төрсөн хүүхэд ч элдэв эмгэгтэй төрөх аюултай гээд хурьцлыг заавал хийх ёстой зүйл ба сэтгэл ба биеийн дээд зэргийн таашаал гэсэн хоёр туйлын аль нэг тийш хазайлгүй дундуур нь хийхийг зөвлөж байжээ.

19 дүгээр зууны үеийн Европын эмч нар гэр бүлийн хосуудын секс ч элдэв аюул ихтэй гэж үздэг байв. Ингээд зарим нь хуримын дараах анхны шөнө хосууд ядарсан эсвэл согтуу байдаг тул секс хийхгүй байх, зарим бүр хуримаас хойш бүтэн жил хүлээж байгаад секс хийхийг зөвлөдөг байжээ. Мөн залуу хатагтай нарыг амьдралынх нь эхний 20 жилийн турш гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохгүй байхыг зааж сургасан байдаг тул анхны шөнө гэнэт сексийн харилцаанд орсноор сэтгэл санааны хүчтэй шок авч зүүдэндээ явдаг өвчтэй болж магадгүй гэсэн онол ч түгээмэл байв.

Христийн шашин секстэй холбоотой юм болгон их хатуу ханддаг байв. Үр тогтоолгүй зөвхөн таашаал авахын төлөө хийгдсэн хурьцлыг гэмт хэрэг, нүгэл гэж үздэг байсан тул гомосекс харилцаа, гар хангалгаа, ам секс, хүүхэд олох чадваргүй эхнэртэйгээ секс хийхийг хүртэл цээрлэдэг, хориглодог байж. 1981 онд Христийн шашны алдартай сэтгүүлийн редактор байсан Херберт Арсмтронг гэгч “Хүний агуу их потенциалын оргилд хүрсэн хүмүүс цаашид бэлэг эрхтэнгүй болсноор эрэгтэй эсвэл эмэгтэй хүн гэж ялгагдаа байж бүгд тэнгэр дэх бурханы элч нарын бодитоор бэлгийн ялгаагүй амьдардаг болно” гэж мэдэгдэж байжээ.

Христийн шашин гар хангалга хийхийн ихэд шүүмжлэн цээрлэдэг байв. Тухайн үед эрэгтэй хүн зөвхөн хязгаарлагдмал тоотойгоор үрийн шингэнээ гадагшлуулан дур тавьдаг гэж үздэг байв. Иймд хязгаарлагдмал тоотой, бурханаас заяагдсан зүйлийг үр хүүхэд тогтоолгүйгээр “дэмий үрэх” нь их нүгэл аж. Дээр нэр гарсан Фаулер нь “Гар хангалга хийдэг хүний царай нь цусгүй мэт хувхай цагаан, зовхийг тойрон улаан хүрээ татаж, нүд нь ухархай руугаа шигдэг орж, хагас ухаантай хүнийх шиг харцтай болсон байдаг төдийгүй дундаа хар цэгтэй улаан батга гарах нь эрэгтэй хүн зүүндэндээ дур тавин үрийн шингэнээ гадагшлуулдаг, эмэгтэй хүний сарын тэмдэг тогтмол бус ирдэгийн шинж тэмдэг”   гэж бичиж байв.

Цаашлаад Фаулер “Гар хангалга нь биеийн хордуулдаг, мэдрэлийн системийг нураан бүх биеийг саажуулдаг. Бэлгийн бойжилт гүйцэх нас хүртэл гар хангалга хийвэл бэлэг эрхтэн жигжрэн сул дорой болно. Үүний дээр гар хангалга ёс суртахжууны эсрэг гэмт хэрэг бөгөөд сүнсээ аврахад саад болох аюултай. Хүн хамаг тамираа бараад нас барах аюултай” гэж сургаж байжээ.

Фаулер гар хангалга хийдэг хөвгүүд ба охидыг илрүүлэх зөвлөгөө хүртэл өгч. Хөвгүүд буруу үйлдэли хийсэн гараал өвдгөн завсраа хавчин суудаг, инээхдээ аарцагаа урагш түлхэдэг бөгөөд хэвийн бус явдалтай. Охид нь гар хангалгаа хийвэл сүрье тусах, хавтгай цээжтай болох аюултай бөгөөд тэднийг ямагт хөлөө ачиж, зөрүүлж суудгаар нь ялгаж болно гэж байв.

Охид ба хөвгүүдийг гар  хангалга хийхээс сэргийлдэг тусгай хэрэгсэл.

Иймд хөвгүүдийг гар хангалга гэсэн аймшигтай нүглээс салгахын тулд төмсгийг нь авах өөрөөр хэлбэл агтлах, анусын хэмжээг томруулах мэс засал хийхийг зөвлөдөг байж.

Эрэгтэй эсвэл эмэгтэй хүн ижил хүйстэй хүнтэй бэлгийн харилцаанд орох тухай мөн л янз бүрийн онол гарч байлаа. Мөн хууль ёсны эхнэр эсвэл нөхрөө мэхлэн бэлгийн харилцаанд орох тухай ч янз бүрийн хачин онол, тайлбар байв. Өнөөдөр АНУ-ын зарим мужид эхнэр эсвэл нөхрөө мэхэлвэл шоронд хорих, мөнгөн торгууль ноогдуулах зэргээр шийтгэдэг хэвээр.  АНУ-ын зарим мужид ораль сексийн эсрэг хатуу хууль үйлчилсэн хэвээр. Флорида мужид албан ёсоор гэр бүл болсон хосуудыг ч орал секс хийхийг хориглодог бөгөөд ийм секс хийсэн нь нотлогдвол 20 хүртэл жил хорих ял ноогдуулдаг зүйл анги үйлчилсэн хэвээр гэнэ.

1998 онд Жоржи мужийн Клэйтон тойрогт Дээд шүүхийн шүүгч Уильям Айсон нь эхнэртэйгээ орал секс хийсэн мужаан Жеймс Мозилийг эрүүгийн хүнд гэмт хэрэг хийсэн гээд таван жил хорих ялаар шийтгэж байв. Мозилийг ялаа эдлэхээр шоронд ирэхэд алуурчин дээрэмчин гэх мэт бусад хоригдлууд шоолж элгээ хөштөл инээж байсан гэдэг.

Гомосекс харилцаанд өгдөг үнэлгээ олон зууны дараалан өөрчлөгдсөөр ирсэн түүхтэй. Грекчүүд ийм харилцааг эмэгтэй ба эрэгтэй хүн хоорондын харилцаанаас илүү дээгүүр ёс төртэй, ариун зүйл гэж үздэг байв. Хоорондоо гомо харилцаатай эрэгтэйчүүдээс бүрдсэн цэргийн тусгай анги хүртэл байв. Энэ анги нь тухайн үедээ байлдах чадвар хамгийн өндөртэй элит гэж тооцогддог байв. Учир нь хоорондоо биеийн болон сэтгэл санааны харилцаатай болсон эрчүүд тулаанд илүү эрэлхэг байдаг гэж үздэг байв.

Арабчууд гэхэд “эмэгтэй хүнийг үүргээ биелүүл гэж заяасан бол хөвгүүдийг таашаал ав, амтатгуа жимсийг амтал гэж заяасан байдаг” гэж ярьдаг байжээ. Гэсэн атал өнөөдөр дэлхийн олон оронд гомосекс бэлгийн харилцаанд орсон хүнийг цаазаар авах хүртэл хүндээр шийтгэдэг болсон.

Зүүдэн дундаа дур тавих, үрийн шингэнэ гадагшлуулахыг өрнө дахин мөн л олон жилийн турш гаж зүйл гэж тэмцсээр ирсэн байдаг. Тухайлбал, зарим нь хөгжмийн зэмсгийн чавхадаас авч бэлэг эрхтэнийг угаар чанга татан боодог байсан бол зарим нь наалддаг лентээр битүү ороон наадаг байж. Зарим нь дотор талдаа хурц өргөсөн бүхий тусгай цагирагийг унтахын өмнө эрхэндээ угладаг байж. Ингээд нойрон дунд эрхтэн нь хөвчрөхөд өргөс нь шигэн орж өвтгөхөд хүн аргагүйн эрхэнд сэрдэг байсан аж.


Секстэй холбоотой өөр нэгэн хачирхалтай үзэгдэл Ази тид байдаг. Малай ба индонези хэлэнд энэ үзэгдлийг коро гэж нэрлэдэг. Коро тууссан гэж үзсэн хүмүүс нь бэлэг эрхтэн нь хорчийн хатаж жижигэрч байна гэж бөөн юм болдог. Зарим бэлэг эрхтэн нь жижигэрсээр бие рүү бүрэн татагдаж орвол нас барна гэдэгт итгэдэг болохоор корог эмчлэхэд мөнгө цаг хайрладаггүй.

Коро юунаас үүдэлтэй талаар маргаан байдаг ч сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар сэтгэл ихэд түгшсэн, айсан үед эр бэлэг эрхтэний хэмжээ түр хугацаагаар жижигрэх нь байдаг зүйл. Ингээд өөрийгөө коро туссан гэж айх, түгших үед эрхтэний хэмжээ багасдаг гэсэн тайлбар өгчээ. Корогоор өвдсөн гэдэг хүмүүсийн дийлэнх нь боловсролгүй, мухар сүсэгтэй хүмүүс байдаг тул корог тойрсон дуулиан шуугиан нь нисдэг тавгийн талаарх дуулиан шуугиантай адил зүйл гэж үздэг.

1943 онд гал унтраагчийг хор үйлдвэрлэдэг үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүдийн дунд ажил таслалт хамгийн өндөр байжээ. Нийгэм судлаачид асуудлыг судлаж үзэхэд ийм үйлдвэрийн хүүхнүүдийн дунд дөрвөн хлорт нүүрстөрөгч нь жирэмслүүлэх нөлөөтэй гэсэн цуу яриа их газар авсан байж. Нөхрөө дайнд явсны дараагаар жирэмсэн эмэгтэйчүүд нөхрөө аргалахын тулд ярьдаг байсан элдэв ярианы нэг нь энэ.

Мөн жирэмсэн эмэгтэйн оюун ухааны дасгал, үзэж харж байгаа зүйлс нь хүүхдэд нөлөөлдөг гэсэн эртний онол байдаг. Дээр нэр гарсан Фаулер жирэмсэн байхдаа хавч худалдан аваад явж байхада хулгайд хавчаа алдсан эмэгтэйгээс төрсөн хүүхдийн гарын эрхий хуруунууд нь хавчных шиг ер бусын том, адил хэлбэртэй байсан түүхийг энэ онолыг батлах жишээ болгон татжээ.

Сарын тэмдэгийг тойрсон төөрөгдөл мөн л олон. Австралийн зарим газарт нутгийн уугуул иргэд сарын юм нь ирсэн эмэгтэй хүний хажуугаар гарсан эрэгтэй хүн тамираа алдаж, эрт хөгширдөг гэж үздэг. Өрнө дахинд ч ийм төөрөгдөл бий. Тухайлбал, сарын юм ирсэн үед ваннд орох нь сүрье өвчин үүсэхэд хүргэдэг гэсэн төөрөгдөл түгээмэл байв.

Гэсэн атлаа сарын тэмдэгийн цусыг эм болгон ашигладаг байв. Нэгэн үед уяман өвчнийг эмчлэхэд хүний шинэхэн цус сайн гэж үздэг байсан тул сарын тэмдэгийн цусыг ашигладаг байв.Мөн үүг сарын ийм цусаар домнодог байжээ.

Энэ мэтээр хүний бэлгийн амьдрал, секстэй холбоотой зүйлсийн талаарх янз бүрийн гаж, сонин, гайхмаар онол, тайлбар, мухар сүсэг олон байдаг.

0 Сэтгэгдэл
Бүх насны хүн хийх боломтой арга бол Гар хангалга л байна даа
***** хамгийн сайн аюулгүй арга байдаг. Одоогоор Эрүүл мэндэд хор нөлөөгүй гэдэг нь батлагдаад байгаа цорын ганц арга
Хамгийн их уншсан