Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Улстөрчид болоод жүжигчдийн хайрын дуулиант түүхүүд
Франсуа Олланд ба Жюли Гайе
Францын Ерөнхийлөгч болоод “Миний сайн найз” киноны гол дүрийн жүжигчин хоёрын хайрын түүх дуулиантайгаар олноо ил болсон билээ.
2014 оны нэгдүгээр сарын Францын хэвлэлүүд Ерөнхийлөгч нь албан ёсны эхнэрээ араар нь тавьдаг талаар мэдээлсэн. “Closer” хэд хэдэн папарац зургаар Ерөнхийлөгч нь жүжигчинтэй учир ургуулсан гэдгийг баталсан аж.
Мэдээж эхний зургуудаар Францын Ерөнхийлөгч мотоцикль унаад нууц амраг дээрээ морилдог гэдгийг баталж чадаагүй ч жүжигчин бүсгүйн гэрийн гадна зогсоо Ерөнхийлөгчийн бие хамгаалагч бүхнийг нотлоод өгсөн байна.
Иргэд Ерөнхийлөгчийнхөө хайр дурлалын талаар сонирхож эхэлсэн нь хамгийн нэр хүнд алдар багатай Ерөнхийлөгчийн рейтингийн харин ч өсгөж эхэлсэн гэнэ.
Жүжигчин Жвли Гайе ная гаруй кинонд тоглосон байдаг. Хэдийгээр тэдний тухай мэдээлэл гарч эхэлсэн ч хэн хэн нь элдэв тайлбар өгөлгүй байснаа хагас жилийн дараа гэр бүлээ батлуулах талаар ярьж эхэлсэн байна. Тэд хуримын өдрөө Ерөнхийлөгчийн 60 насны төрсөн өдөртэй давхцуулан товлосон аж.
Сильва Кристель ба Валери Жискар д"Эстен
Сильва Кристель "Эммануэль" олон ангит кинонд тоглосноороо нэр алдарт гарсан гэдэг. Тэрээр Францын Ерөнхийлөгч . Валери Жискара д"Эстентэй хайр сэтгэлийн холбоотой байсан аж.
Гэвч тэд хэзээ ч энэ харилцаагаа бусдаас нууж байгаагүй юм. Хайрын түүх нь Валериг 1974 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө эхэлсэн байна.
Хэдийгээр тэрээр Ерөнхийлөгч болсон ч харилцаандаа ямар ч ан цав гаргахыг хүссэнгүй. Сильва бүхий л хүлээн авалт, уулзалтын үеэр тэргүүн хатагтайн байр сууринаас оролцдог байв.
Ерөнхийлөгч түүнийг улс төрийн томоохон айлчлалдаа ч дагуулж явдаг байсан аж.
Жак Ширак ба Клаудиа Кардинале
Францын Ерөнхийлөгч Жак Ширак бол цөөнгүй нууц амрагтай байсан гэдгээрээ алдартай.
Түүний Донжуаны уртаас урт жагсаалтад Италийн алдарт жүжигчин Клаудиа Кардиналь томоохон орон зайг эзэлдэг. Тэрээр хайрын элдэв явдлаасаа үүдэн улстөрийн томоохон асуудалд орж байсан нэгэн.
Парист Диана гүнж осолдож нас барсан өдөр Францын Ерөнхийлөгчид энэ мэдээг дуулгах гэж багагүй хайсан гэдэг. Сэтгүүлчдийн мэдээлснээр Ерөнхийлөгч тэр шөнө Кардиналийн Парис дахь гэрт очоод ор сураггүй холбоо тасалсан байсан аж.
Франсуа Миттеран ба Далида
Францын Ерөнхийлөгч Франсуа Миттераны нууц амраг нь Анна Пенжо гэх эмэгтэй байсан гэдгийг дэлхий даяар андахгүй. Гэвч тэрээр Анна Пенжогоор гадна алдарт дуучин Далидатай жиг ургуулж явсан гэнэ.
Хэдийгээр тэд бид бол сайн найзууд хэмээн дурлалын түүхээ далдлахыг хичээдэг ч энэ нь олонд ил болсон түүх юм. Тухайн үед далида бол Францын тэргүүн хатагтай Даниэль Миттераны ард жагсдаг нэр нөлөөтэй эмэгтэй байсан аж.
Дуучин бүсгүй албан ёсоор Миттераныг дэмждэгээ илэрхийлж түүний төлөө санал өгсөн хүмүүст гарын үсгээ дурсгана ч гэдэг байсан аж.
Николя Саркози ба Карла Бруни
Италийн дуучин, загвар өмсөгч Карла Бруни 2008 онд Францын Ерөнхийлөгч Николя Саркозитай гэрлэсэн билээ. Уг нь тэрээр өөрийгөө бусдын гэргий болно гэж хэзээ ч төсөөлдөггүй олон эрчүүдэд хайрлуулж явахыг л хүсдэг хэмээн ярьдаг байсан юм.
Францын Ерөнхийлөгчийн хувийн амьдрал нь Карлатай учрахаас өмнө ч тийм сайхан байгаагүй юм. Гэвч загвар өмсөгчтэй дурлалын түүх эхлүүлсэн өдрөөс эхлэн улстөрчийнх нь карьер шууд унаж эхэлсэн гэдэг.
Николя Саркози хоёр ч удаа гэрлэсэн бас олон янаг амрагийн явдалд хутгалдсан нэгэн байсан ч ард түмэн түүнд итгэл үзүүлсэн аж. Хоёр дахь эхнэр Сесилия нь түүнээс салсныхаа дараа “тэр бол засрашгүй хүүхэмсэг эр” хэмээн хэлсэн байдаг.
Сонирхолтой нь Сесилиягийн Саркозид эргүүлж өгсөн бөгжийг Карла ичиж зоволгүй зүүсэн байдаг аж.
Ерөнхийлөгчийн ээж хүүгээ Карлатай болзож байгааг сонсоод “Би түүнийг гурав духаь удаагаа гэрлэхгүй гэдэгт итгэж байна” гэж хэлсэн ч тэд гэрлэсэн. 2011 онд Карла түүнд охин төрүүлж өгсөн билээ.
Сильвио Берлускони ба Франческа Паскале
Италийн Ерөнхий сайд асан, хэвлэлийн магнат эр Сильва Берлускони энэ жил 78 нас хүрч байгаа.
Харин түүний найз бүсгүй Франческа 28 настай. Бүжигчин, телевизийн шоу нэвтрүүлгийн хөтлөгч Франческа Паскал Берлусконигийн охинтой найзладаг байсан гэнэ.
Тэрээр улстөрийг шүтэн бишрэгчдийн клуб байгуулаад зогсохгүй Неапол дахь сонгуулийн штабт нь ажиллаж байжээ. Италийн хэвлэлд мэдээлснээр тэд энэ зун хуримлахаар товлосон аж.
Харин зарим хэвлэл тэднийг 2013 оны өвөл нууцхан гэрлэлтээ бүртгүүлсэн ч гэдэг.
Түүний эхнэр Веронико Ларио бол 1980 онд жүжигчин байсан бөгөөд түүнтэй гэрлээд саяхныг хүртэл хамт амьдарсан нэгэн.
Мэрилин Монро ба Жон Кеннеди
Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жон Ф.Кеннеди Холливудын домог Мэрилин Монротой 1960-аад оны дундуур Тахо нууран дахь амралтын үеэр танилцжээ.
Анх Мэрилин Жоноос илүү түүний дүү Робертэд таалагдсан байна. Ингээд л Ерөнхийлөгч жүжигчин хоёрын дунд нууцлаг холбоо үүсч. Гэсэн Мэрилин Цагаан ордонд албан ёсны урилгатайгаар 1962 оны тавдугаар сард зочилсон юм. Энэ бол ерөнхийлөгчийн төрсөн өдрийн цайллага байлаа. Ерөнхийлөгчтэй учирсан түүний учрал хайр дурлалын түүх нь үхлийнх нь шалтгаан болсон гэж үзэх хүн цөөнгүй байдаг.
Монро 1962 оны наймдугаар сарын 4-нд өөрийнхөө гэрт нас барсан билээ. Тиймээс америкчууд Монро Ерөнхийлөгчтэй учир ургуулснаар алуулсан гэдэгт ч итгэдэг. Монрогийн түүхийг судалдаг нэгэн “ Тэр дэндүү ихийг мэддэг байсан. Ерөнхийлөгчтэй холбоотой олон зүйлийг тэр сонссон оролцсон. Тиймээс улсын аюулгүй байдлын үүднээс түүнийг устгасан байх. Магадгүй энэ хэрэгт мафийнхан оролцсон ч байж болзошгүй” хэмээн тайлбарладаг.
Эва Дуарте ба Хуан Перон
Аргентины ХХ зууны хамгийн алдартай тэргүүн хатагтайг Эвита гэдэг. 41 настай Ерөнхийлөгч Хуан Пероны хоёр дахь эхнэр нь 29 настай Эва болсон юм. Тэр бол жинхэнэ удирдагч бас төрийн тэргүүний хувьд түүний нүүр царай нь илэрхийлэл нь болж чаддаг эмэгтэй байв.
Залуухан жүжигчин бүсгүй цэргийн ахмадтай танилцсан өдрөөс тэдний хайрын түүх эхэлсэн гэдэг. Хэрвээ Эва байгаагүй бол Перон цэргийн эргэлт хийх тухай Ерөнхийлөгч болох тухай бодох ч үгүй байсан гэдэг.
Эва түүнийг Ерөнхийлөгч болно гэдэгт итгэдэг байсан төдийгүй тэр амбицид нь хөтөлж чаддаг байж.
Перон 1945 оны аравдугаар сарын 17-нд шоронгоос суллагдаха Аргентинчууд “ Пероныг сулласан ард түмний өдөр” хэмээн тэмдэглэж байлаа. 5 мянган ажилчид болон тэдний гэр бүлийнхэн Буэнос Айресын төв талбайд цуглан Ерөнхийлөгчид хандан ахмадыг суллахыг шаардаж байсан тэр өдрөөс Перон Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхэлсэн байда. Эватай гэрлэж, Эва ч ажил, карьерээ орхин нөхрийнхөө баруун гар үнэнч туслах нь болжээ.
Эва Пероны багийн эрч хүчтэй зоригтой нэг гишүүн байлаа. Гэхдээ тэр хэзээ ч албан тушаалын суудалд санаархаж байсаншүй. 1949 онд өөрийн нэрээр нэрлэсэн хүмүүнлэгийн сан байгуулан ядууст туслах аян өрнүүлж эхэлсэн гэдэг. Түүний Аргентины түүхэн дэх нэгэн гайхамшигт эмэгтэй хэмээн тодотгодог.
Өчигдөрхөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд жүжигчин Жюли Гайе нар гэрлэжээ. 2014 оны долдугаар сарын 21-нд Францын Ерөнхийлөгч Олланд өөрийн нууц амрагтай гэрлэхээр хуримын товоо зарласныг тус улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Хэтэрхий чөлөөтэйгээр янаг амрагийн явдлаа дэлгэж, нууц амрагаа гэргийгээрээ сонгодгоороо францын үе үеийн ерөнхийлөгч нар алдартай. Тэгэхээр энэ бол анхны тохиолдол биш юм.

0 Сэтгэгдэл