Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Есөн настай охин хяналтгүй хооллолтын улмаас 92 кг жинтэй болжээ


Энэтхэгийн 9 настай охин Суман Хатун 92 кг жинтэйгээр дэлхийн хамгийн тарган хүүхдийн нэг болжээ.  Охины эрүүл мэндэд аюул тулгараад байгааг эцэг эхэд нь дуулгасан хэдий ч тэд өнөөдрийг хүртэл хүүхдийнхээ хооллолтод анхаарч дэглэм бариулаагүй төдийгүй хүссэнээр нь идүүлсээр байгаа гэнэ.  103 см өндөртэй Суман дундаж жинтэй боксчин шиг эсвэл регбигийн тамирчин шиг жинтэй байгаа юм. Охин өөрийн нас болоод өндөртэй нь харьцуулбал тав дахин илүү жинтэй гэнэ.

Баруун Бенгалийн оршин суугч Суманыг нэг долоо хоног хооллохын тулд багагүй мөнгө зарцуулна.  Түүнд зориулж долоо хоногт 14 кг цагаан будаа, 8 кг төмс, бас загас ойролцоогоор 180 гадил авдаг гэнэ.

Охины тухай баримтат кино хийгээд байгаа аж. Киноны үеэр охин хэд хэдэн бялуу, мөн энэтхэгийн үндэсний зарим амттанг цөөнгүйг идсэн аж.

Суман охин өөрийгөө хэтэрхий тарганы улмаас эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарч байгааг мэддэг. Охин манай найзууд туранхай, гэтэл би тарган. Надад орон дээрээ гарахад суухад бүүр явахад ч хэцүү байна хэмээн ярьдаг .

Түүний эцэг эх охиныхоо араатан адил идшийг зогсоож дийлэхгүй байна хэмээдэг. Суманы ээж Бели охиныхоо жингээс үүдэн эрүүл мэндэд нь маш их санаа зовж байгаа гэдгээ хэлдэг ч чухам яаж тураахаа сайн ойлгохгүй байгаа гэнэ.

Тэд охиноо байнга орон нутгийнхаа эмчид үзүүлдэг. Охинд таргалалтаас үүдсэн хэд хэдэн өвчний шинж тэмдэг илрээд байгаа учраас байнгын хяналтад байлгах хэрэгтэй гэдгийг эмч нар хэлдэг.

Цаашид хэрвээ охиныг яаралтай тураах арга хэмжээ авахгүй бол зүрх судасны өвчнөөс гадна сахарын шинжингийн шинж тэмдгүүд ч илэрчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан