Хятадад “
Бермудын гурвалжин” байдаг гэнэ. Поян /Поянху/ хэмээн нэрлэдэг энэ нуурыг
Хятадын “Бермудын гурвалжин” гэдэг.
Хятадын хамгийн том цэнгэг устай энэ нууртай холбоотой элдэв сонин үүх түүх олон.
Далбаат завь, онгоцнууд алга болсон нь
“2001 оны
өвлийн нэгэн өдөр. Намайг нууранд гарахад цаг агаар ямар сайхан тогтуун байсан
гэж санана.
Гэтэл гэнэт хамаг зүйл орвонгоороо эргэх мэт салхилж эхлэв. Нуур гэнэт давалгаан цалгилж нуурын эрэгт болоод мандалд байсан бүх онгоцыг ус хөмрөв. 20 гаруй минут үргэлжилсэн давалгаа салхи гэнэт юу ч болоогүй мэт зогсч, нарлаг сайхан өдөр үргэлжлэв. Энэ салхинд 200 гаруй онгоц ор сураггүй алга болсон юм. 1000 тонн хүртэлх даацтай том онгоцоос авхуулаад жирийн загасчны завь ч алга болсон” хэмээн нутгийн иргэн Жан Сяозин ярьсан аж.
Галзуурахгүй байхын аргагүй
Сүүлийн гучин жилийн хугацаанд энэ нуур 500 гаруй хүний амь насыг авч одсон аж. Харин онгоцны сүйрлээс амь аврагдсан цөөхөн тооны хүмүүс нь оюуны хомсдолтой болсон гэдэг. 1945 оны дөрөвдүгээр сарын 16-нд Японы онгоц нууранд гарсан байна. 20 хүний багтай онгоц осолдож нэг ч хүн амьд гараагүй. Японы армиас осолдсон хүмүүсийнхээ шарилыг гаргахаар аврах баг бүхий онгоц нууранд гаргасан нь ор сураггүй алга болж. Сонирхолтой нь хэдэн өдрийн дараа ганцхан хүн иргэж ирсэн аж. Гэвч тэр хүний царай яг л галзуугийн хурц хэлбэрт буй өвчтөн шиг болчихсон байж. Тэр аврагчийн бие сайжралгүй байсаар галзуурсан аж.
1985 оны наймдугаар сарын 3. Загасчны 13 завь Лаоигийн /Нуурын зүүн эрэгт Лаоигийн сүм байдаг/сүмээс холгүйхэн живсэн аж. Нэг ч загасчныг аварч чадаагүй аж. Олон удаа тэрхүү загасчдаас ядаж үлдсэн ганц ч зүйл болов ольё гэсэн ч өнөөдрийг хүртэл ор сураггүй алга болчихсон гэдэг.
1977 онд энэхүү
цэнгэг уст нууцлаг олон зүйлийн эх болсон нууртай холбоотой нэгэн хачин зүйл
болсон аж. Тэр жил хар салхины улмаас нуурын эрэгт байсан загасчдын завь гэнэт
алга болохоос сэргийлж 3 томоохон далан байгуулсан гэнэ.Гэтэл 600 метр урт, 50
метр өргөн далан нэгэн шөнө огт ор сураггүй алга болсон байна. Нуурын ус
чимээгүйхэн залгичихсан ч гэж хэлдэг.
Нууц салхи
Энэхүү нуурыг
судалдаг эрдэмтэд болоод судлаачид салхи болоод ус нэгэн зэрэг давалгаалан
таахын аргагүйгээр чиглэлээ өөрчилж байдаг гэж үздэг. Бүүр нуурын давалгаан дээрх бороон дуслууд
хүртэл хоёр тийш хагарч цацардаг гэдэг. Энэхүү салхи, бороон дуслын чигийг таах
ямар ч аргагүй гэнэ. Ийм олон таашгүй оньсого бүхий нуурынхаа үүх түүхийг
нутгийнхан андахгүй ч загасчлахаар нууранд гардаг хэвээр. Гэхдээ тэр нуурын эргээс аль болох холдохгүйг
хичээдэг. Салхи давалгааны багахан чимээнээр л нуурын эрэгт гардаг гэнэ. Энэ бол нутгийн туршлагатай загасчдын амиа
аврах хамгийн сайн арга. Харамсалтай нь туршлагагүй загасчид амь насаа Поян нууранд тахил болгон өргөх нь
буурахгүй л байгаа гэдэг.