Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Үсэндээ хамгийн их мөнгө зарцуулдаг одод
10. Женнифер Лопес – 400 доллараар үсээ засуулдаг
Хэрвээ чи Женнифер Лопес бол өдөр бүр үсэндээ 400 ам.доллар зарцуулах нь тийм хэцүү биш байх л даа. Түүний үсийг үзүүрээс нь хуйх хүртэл нь хамгаалж, янзалж, засч байдаг үсчин бол Орибэ. Тэрээр энэ бол зүгээр л нэг ажил биш гэж хэлдэг. Учир нь тэр бол Женниферийн үсэнд хайч хүргэх эрхтэй цорын ганц эр.
9. Жастин Бибер – 750 доллараар үсээ засуулдаг
Жастин Биберийн үсний засалт зөвхөн Америкт төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт залуусын трэнд болж чаддаг. Энэ нь мэдээж хамгийн шилдэг үсчний л ач. Түүний үсчин стилистийг Ванесса Прайс гэдэг. Бүсгүй Жастиний үсийг засах бүртээ 750 ам.доллар авдаг. Гэхдээ Жастин сард хоёр л удаа үсээ засуулахаар түүнд ханддаг гэнэ.
8. Гвинет Пэлтроу 800 доллар үсэндээ нэг удаад л зарцуулдаг
Гвинетийн шулуун шаргал үсэнд нэг их арчилгаа ордоггүй хэмээн хүмүүс бодмоор.Гэвч хоёр хүүхдийн ээж, Оскарын эзэн Гвинет энэ бодлыг чинь хүлээн зөвшөөрөхгүй гэнэ шүү. Тэрээр Орло салонд өөрийн үсийг даатгадаг. Нью-Йоркийн энэ салонд нэг удаа үсээ янзлуулахад л 800 ам.доллар төлдөг байна.
7. Кейт Миддлтон – 1000 доллараар үсээ янзлуулдаг
Кембрижийн гүн авхай өөрийн улбар шаргал үсэндээ багагүй мөнгө зарцуулах дуртай гэнэ. 2013 оны арванхоёрдугаар сард тэрээр Лондонгийн Rossano Ferretti салоноор үйлчлүүлсэн байна. Тэдний үйлчилгээ үс засалт ер нь олон зүйл нь түүнд таалагдсан учраас гар таталгүй 1000 ам.доллар өгөөд зогсохгүй тэдний үсчинг өөрийн хувийн үсчнээр тохоон томилжээ.
6. Женнифер Энистон – 920 доллар
Женнифер Энистон бол өнөөдөр ч эрчүүдийн зүрх сэтгэлийн байлдан дагуулагч хэвээр байгаа нэгэн. Зөвхөн эрчүүд гэлтгүй олон бүсгүй түүнийг даган дууриаж, үс засалтыг нь анхааралтай ажигладаг. Энистон өөрийн үсэндээ багадаа 920 ам.доллар зарцуулдаг. Крис Макмиллан гэх үсчнээр 600 ам.доллараар үсээ тайруулдаг бол 300 гаруй ам.долларыг будуулах, массаж хийлгэх гээд бусад үйлчилгээнд зарцуулдаг.
5. Энн Хэтэуэй – 1250 доллар
Саяхныг хүртэл Энн маш сайхан урт үстэй байлаа. Тэрээр Нью-Йорк дахь Теда Гибсоны салоны байнгын үйлчлүүлэгч. Нэг удаагийн үс засалтандаа 1250 ам.доллараар багагүй зарцуулдаг байсан аж. Харин өнөөдөр үсээ богино болгосон учраас ийм хэмжээний мөнгө зарцуулах нь юу л бол...
4. Риз Уизерспун – 1 500 доллар
“Rossano Ferretti”-гийн өөр нэгэн үнэнч үйлчлүүлэгч. 2013 онд Беверли Хиллзид энэ салон үүдээ нээсэн өдрөөс эхлэн тэрээр үнэнч үйлчлүүлэгч нь болжээ. Тэр нэг удаагийн үс засалтандаа 1500 ам.доллар зарцуулахыг энгийн л нэг зүйл хэмээн үздэг аж.
3. Рианна – 1 900 доллар
Үргэлж өөрийн имижийн өөрчилнө гэдэг багагүй мөнгө зарцуулдаг зүйл. Мэдээж мөнгө таны хувьд асуудал биш бол бүх зүйлийг таны хүссэнээр хийгээд өгөх хүмүүс үргэлж бэлэн байдаг. 2011 онд тэрээр Урсула Стивен хэмээн үсчин бүсгүйд үйлчлүүлсний хөлсөнд 1900 ам.доллар өгчээ. Энэ бол сэтгэл ханамжийн баталгаа авсан түүнд их мөнгө биш.
2. Дэвид Бекхэм – 6 000 доллар
Дэвид Бекхэм олны өмнө гарахдаа үргэлж сайхан залуу гэх нэр алдраа хадгалахын тулд багагүй мөнгө зарцуулах шаардлага гардаг аж. Тэрээр үсчин, стилистдээ 6000 ам.доллар нэг удаад зарцуулдаг. Амжилт нэр алдрын оргилд буй байр сууриа алдахыг хүсээгүй л бол ийм хэмжээний мөнгө зарцуулах нь юун нь хайран байх билээ.
1. Беверли Латео – 16 000 доллар
Хэрвээ танд хангалттай мөнгө байгаа бол сайхан үстэй зүстэй болохын тулд 16000 ам.доллар зарцуулах нь хэрэгтэй гэдгийг Беверли батлаад өгч буй юм. Италын Пиза хотын тэрбумтан Беверли Латео бол үсэндээ хамгийн их мөнгө зарцуулдаг нэгэн. Тэрээр өөрийн нутгийн үсчиддээ итгэл үзүүлэх нь ховор. Харин хөрш орныхоо буюу Лондонгийн Стюарт Филипст өөрийн үсийг даатгахыг илүүд үздэг. Нэг удаа үс засуулахад зарцуулдаг тав тух болоод үсчинд тэрээр 16 мянган ам.доллар өгөх нь энүүхэнд аж.
Ихэнх одод мөнгийг олж чаддаг шигээ үрдэг гэдгийг бид мэднэ. Тэд элдэв төрлийн цүнх цуглуулж, ганган машин унаж, өндөр үнэтэй зочид буудалд зугаацдаг. Гэвч мөнгөнийхөө ихэнхийг сайхан харагдахын тулд зарцуулдаг гэдгийг та мэдэх үү. Хамгийн өндөр үнэтэй дасгалжуулагч, гоо сайханч, бас үсчин, стилисттэй. Энэ удаад үсэндээ хамгийн их мөнгө зарцуулдаг оддыг танилцуулья.
10. Женнифер Лопес – 400 доллараар үсээ засуулдаг
Хэрвээ чи Женнифер Лопес бол өдөр бүр үсэндээ 400 ам.доллар зарцуулах нь тийм хэцүү биш байх л даа. Түүний үсийг үзүүрээс нь хуйх хүртэл нь хамгаалж, янзалж, засч байдаг үсчин бол Орибэ. Тэрээр энэ бол зүгээр л нэг ажил биш гэж хэлдэг. Учир нь тэр бол Женниферийн үсэнд хайч хүргэх эрхтэй цорын ганц эр.
9. Жастин Бибер – 750 доллараар үсээ засуулдаг
Жастин Биберийн үсний засалт зөвхөн Америкт төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт залуусын трэнд болж чаддаг. Энэ нь мэдээж хамгийн шилдэг үсчний л ач. Түүний үсчин стилистийг Ванесса Прайс гэдэг. Бүсгүй Жастиний үсийг засах бүртээ 750 ам.доллар авдаг. Гэхдээ Жастин сард хоёр л удаа үсээ засуулахаар түүнд ханддаг гэнэ.
8. Гвинет Пэлтроу 800 доллар үсэндээ нэг удаад л зарцуулдаг
Гвинетийн шулуун шаргал үсэнд нэг их арчилгаа ордоггүй хэмээн хүмүүс бодмоор.Гэвч хоёр хүүхдийн ээж, Оскарын эзэн Гвинет энэ бодлыг чинь хүлээн зөвшөөрөхгүй гэнэ шүү. Тэрээр Орло салонд өөрийн үсийг даатгадаг. Нью-Йоркийн энэ салонд нэг удаа үсээ янзлуулахад л 800 ам.доллар төлдөг байна.
7. Кейт Миддлтон – 1000 доллараар үсээ янзлуулдаг
Кембрижийн гүн авхай өөрийн улбар шаргал үсэндээ багагүй мөнгө зарцуулах дуртай гэнэ. 2013 оны арванхоёрдугаар сард тэрээр Лондонгийн Rossano Ferretti салоноор үйлчлүүлсэн байна. Тэдний үйлчилгээ үс засалт ер нь олон зүйл нь түүнд таалагдсан учраас гар таталгүй 1000 ам.доллар өгөөд зогсохгүй тэдний үсчинг өөрийн хувийн үсчнээр тохоон томилжээ.
6. Женнифер Энистон – 920 доллар
Женнифер Энистон бол өнөөдөр ч эрчүүдийн зүрх сэтгэлийн байлдан дагуулагч хэвээр байгаа нэгэн. Зөвхөн эрчүүд гэлтгүй олон бүсгүй түүнийг даган дууриаж, үс засалтыг нь анхааралтай ажигладаг. Энистон өөрийн үсэндээ багадаа 920 ам.доллар зарцуулдаг. Крис Макмиллан гэх үсчнээр 600 ам.доллараар үсээ тайруулдаг бол 300 гаруй ам.долларыг будуулах, массаж хийлгэх гээд бусад үйлчилгээнд зарцуулдаг.
5. Энн Хэтэуэй – 1250 доллар
Саяхныг хүртэл Энн маш сайхан урт үстэй байлаа. Тэрээр Нью-Йорк дахь Теда Гибсоны салоны байнгын үйлчлүүлэгч. Нэг удаагийн үс засалтандаа 1250 ам.доллараар багагүй зарцуулдаг байсан аж. Харин өнөөдөр үсээ богино болгосон учраас ийм хэмжээний мөнгө зарцуулах нь юу л бол...
4. Риз Уизерспун – 1 500 доллар
“Rossano Ferretti”-гийн өөр нэгэн үнэнч үйлчлүүлэгч. 2013 онд Беверли Хиллзид энэ салон үүдээ нээсэн өдрөөс эхлэн тэрээр үнэнч үйлчлүүлэгч нь болжээ. Тэр нэг удаагийн үс засалтандаа 1500 ам.доллар зарцуулахыг энгийн л нэг зүйл хэмээн үздэг аж.
3. Рианна – 1 900 доллар
Үргэлж өөрийн имижийн өөрчилнө гэдэг багагүй мөнгө зарцуулдаг зүйл. Мэдээж мөнгө таны хувьд асуудал биш бол бүх зүйлийг таны хүссэнээр хийгээд өгөх хүмүүс үргэлж бэлэн байдаг. 2011 онд тэрээр Урсула Стивен хэмээн үсчин бүсгүйд үйлчлүүлсний хөлсөнд 1900 ам.доллар өгчээ. Энэ бол сэтгэл ханамжийн баталгаа авсан түүнд их мөнгө биш.
2. Дэвид Бекхэм – 6 000 доллар
Дэвид Бекхэм олны өмнө гарахдаа үргэлж сайхан залуу гэх нэр алдраа хадгалахын тулд багагүй мөнгө зарцуулах шаардлага гардаг аж. Тэрээр үсчин, стилистдээ 6000 ам.доллар нэг удаад зарцуулдаг. Амжилт нэр алдрын оргилд буй байр сууриа алдахыг хүсээгүй л бол ийм хэмжээний мөнгө зарцуулах нь юун нь хайран байх билээ.
1. Беверли Латео – 16 000 доллар
Хэрвээ танд хангалттай мөнгө байгаа бол сайхан үстэй зүстэй болохын тулд 16000 ам.доллар зарцуулах нь хэрэгтэй гэдгийг Беверли батлаад өгч буй юм. Италын Пиза хотын тэрбумтан Беверли Латео бол үсэндээ хамгийн их мөнгө зарцуулдаг нэгэн. Тэрээр өөрийн нутгийн үсчиддээ итгэл үзүүлэх нь ховор. Харин хөрш орныхоо буюу Лондонгийн Стюарт Филипст өөрийн үсийг даатгахыг илүүд үздэг. Нэг удаа үс засуулахад зарцуулдаг тав тух болоод үсчинд тэрээр 16 мянган ам.доллар өгөх нь энүүхэнд аж.
0 Сэтгэгдэл
uu za za
argagui l oduud iim bdag bh zoltoi l uhaan aldchihsangui kikiki
2014.08.13