Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗТЯ-ны ажил хамгийн сайн биелэлттэй


Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2014 оны эхний хагас жилийн байдлаар 51.9 хувьтай байгаа аж. Хөтөлбөрийн хэрэгжсэн явц, байдал яам, агентлагуудад ямар дүнтэй байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гаргасан байна. Шалгалтаар Зам, тээврийн яам бусдаасаа илүү байгааг харуулж, эхний дөрөвт оржээ.  Тодруулбал, зам, тээврийн салбарын ажлын явц 2014 оны хагас жилийн байдлаар 58.8 хувьтай үргэлжилж байгаа гэнэ. Дээрх жагсаалтын эхний байрт Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яам болох Сангийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар орсон бол чиглэлийн яамдаас Зам, тээврийн яамны ажлын биелэлтээр харьцангуй өндөр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан