Америкийн шүлэгч, зурагч Брайан Льюис Сандерс нь 1995 оноос эхлэн өдөрт өөрийн хөргийг нэг удаа зурдаг болсон нэгэн.
Брайан багаасаа л бусдаас өөр нэгэн байж. Багадаа харанхуйгаас айх болсон одоо долоон настайгаасаа эхлэн одоо хүртэл шөнө заавал гэрэлтэй унтдаг болсон байна. Өсвөр насандаа зүүдэндээ ярьдаг болж түүнээ эмчлэх гээд чадаагүй. дараа нь шүлэг бичих болсноор сургуулийнх нь хүүхдүүд түүнийг гаж гэж нүд үзүүрлэн үйлийг нь үздэг байжээ. Өөрийн айдас элдэв дарамт шахалттай тулгарсан дийлэнх хүний амьдрал таагүй байдаг.
Гэхдээ Брайан өвөрмөцийн дээр мөнгө олох авьяастай нэгэн байжээ. Тэрээр өөрийн сул талаа мөнгөний шавхагдашгүй уурхай болгож чадаж. Хүүхдүүдэд аз үзэгдээд, нүд үзүүрлэгдээд байдаг шүлэг бичих чадвараа ашиглан номоо хэвлүүл. Дараа нь шөнө ярьдаг гэдгээрээ мөнгө хийж эхэлсэн байна. Шөнө унтахдаа хажуудаа диктофон асааж уунтаад өглөө нь зүүдэндээ ярьж бувтнасан зүйлсээ цэгцлэн ойлгомжтой болгоод ном болгож зардаг болов. Зүүдэндээ ярьсан яриа бүхий ном нь бестселлер болсон тул нийт 300 мянган хувиар хэдэн ботийг хэвлүүлжээ.
Дараа нь 1995 оноос эхлэн өдөрт нэг удаа өөрийн хүргөө зурдаг болов. Гэтэл ийм хөрөг нь сайндаа л 200 доллараар зарагдаад олигтой орлорго оруулахгүй байж. Иймд мань эр 2001 оноос эхлэн ямар нэгэн мансууруулах бодис, эм, хар тамхи энэ тэр хэрэглэн манарсан үедээ өөрийн хөргөө зурдаг боллоо. Ийм зураг харин худалдан авагчдад таалагдаж нэг бүрийг нь дээд тал нь 5000 доллараар ч зарах нь жирийн хэрэг болжээ. Одоо манарсан үедээ зурсан өөрийн хөргийн тоо нь 150 давсан болохоор хэрэглэж үзээгүй хар тамхи, мансууруулах бодис, эм бараг байхгүй гэж болно.
Ингээд энэ өвөрмөц өөрийн хөргөөс сонирхуулж байна.
(Абилифи – антидепрессант буЮу сэтгэл гутралыг арилгах үйлчилгээтэй эм)
(Абсент-согтоохоос гадна их тунгаар уувал хий юм харуулах үйлчилгээтэй нэгэн зүйл архи)
(Аддерал – амфетамин)
(Буспар – түгшүүртэй байдлыг дардаг бэлдмэл)
(Буталбиталс – барбитурат, нойрсуулах эм)
(Валиум - тайвшруулдаг эм)
(Хөгжөөгч хий - энэ хийгээр амьсгалсан хүн өөрийн мэдэлгүй шалтгаангүйгээр элгээ хөштөл инээдэг)
(Асаагуурын хий)
(Галоперидол - сэтгэц нөлөөтэй эм)
(Гашиш)
(Гашишийн тос )
(Гидрокодон – Хагас синтетик опийн төрлийн бодис)
(Клонопин – антидепрессант буЮу сэтгэл гутралыг арилгах үйлчилгээтэй эм)
(Кокаин)
(Ксанакс - түгшүүр, айдсыг арилгах үйлчилгээтэй)
(Лоритаб – Хагас синтетик опийн төрлийн бодис)
(Марихуан)
(Морфин + Ксанакс)
(Морфин)
(Псилоцибин - хий юм харуулах үйлчилгээтэй)
(Сальвия ургамал)
(Сероквель – антидепрессант буЮу сэтгэл гутралыг арилгах үйлчилгээтэй эм)
(Гар гаргаар үйлдвэрлэсэн метамфетамин)