Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 87 жилийн ойд зориулсан “Нисэх загварын уран нислэгийн тэмцээн” маргааш Яармагийн дэнжид зохион байгуулагдах аж. Нас хүйс, мэргэжил хамаардаггүй зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд нисэх загварын спорт эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл бол радио удирдлагат уран нислэг, агаарын тулалдааны болон дууриамал загварууд, цахилгаан болон тийрэлтэт хөдөлгүүрт онгоцны загварын төрлүүдийг хөгжүүлж байна. Нисэх загварын спортын тодорхой төрлүүдийг дагнан хөгжүүлэх, мэргэжлийн тамирчдыг бэлтгэх, олон улсын төвшинд хүргэх зорилго бүхий “Гигант”, “Шонхор”, “Нисэх загварын мастер клуб”, “Титан” зэрэг клубууд байгуулагдан ажилладаг юм байна.