Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Дурбан хотын төвөөс холгүйхэн нэгэн том мод бий. Тэрхүү олон жилийн настай мод нь 300 гаруй хүний амь насыг авч одсон гэдэг. Хотын найман настай балчраас наян настай өтгөс хүртэл энэ модонд хараал шингэсэн гэдгийг мэддэг бас анхааруулдаг. Гэвч тэрхүү үгэнд үл итгэх зоригтнууд алуурчин модыг зорьж очсоор байгаа гэнэ.
Модонд дөхөж очоод мөчирт нь хүрсэн хүн байтугай түүнийг ямар нэгэн байдлаар доромжлон басамжилсан хүн ч учир нь үл мэдэгдэх шалтгаанаар нас бардаг. Зөвхөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дурбан хотод үхлийн модтой холбоотой дөрвөн ч золгүй тохиолдол болжээ.
Нэгэн оюутан залуу найз охиндоо зоригтой нэгэн болж харагдахын тулд үхлийн мод гэдэг инээдтэй үлгэр домог. Тэр модыг ямар ч ид шидгүй гэдгийг би чамд батлах болно хэмээн ам гарсан байна. Маргааш нь оюутан залуу найз охинтойгоо хамт үхлийн мод руу очихоор машин барьж яваад ослын улмаас хоёулаа нас баржээ. Хоёр дахь тохиолдол нь залуу эр үхлийн модыг зангидсан гараараа балбаж, уур бухимдлаа гаргажээ. Харамсалтай нь тэрээр удалгүй зүрхний шигдээсээр нас барсан аж.
Мөн нэгэн сургуулийн ахлах ангийн сурагч хүү үхлийн мод гэдэг зүгээр л сүхээр цавчаад галд хийж болдог нэг тайрдас. Энэ бол эмээ нарын үе дамжсан үлгэрээр үүдэж буй болсон л зүйл хэмээн басамжлан ярьсныхаа төлөө долоо хоногийн дараа заанд гишгүүлж нас барсан гэнэ.
Харин дөрөв дэх нь энэ модны өмнө зургаа авхуулсан гэр бүлд тохиолджээ. Тэд зураг авхуулснаас хоёр сарын дараа учир битүүлэг шалтгаанаар байшиндаа шатаж нас барсан гэнэ. Нутгийн эрх баригчид шидийн гэмээр энэ модыг зайлуулах хүсэлтэй байдаг боловч өнөөг хүртэл энэ ажлыг хийх зоригтон тодроогүй байгаа аж.