Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Флорес арлын “хоббит”


2003 онд Индонезийн Флорес арлын Лианг Буа агуйгаас олдсон балар эрхтний хүний ясыг судалсан зарим эрдэмтэд Homo sapiens-ээс тусдаа, “хоббит” шиг намхан нуруутай өөр зүйлийн хүн байсан гэж дуулиан дэгдээсэн. “Бөгжний эзэн” зохиол дээр гардаг шиг намхан нуруутай бүхэл бүтэн зүйл байсан гээд түүнээ “хоббит”, “флоресийн хүн” гэж мэдэгдсэн нь зохиолоор хийсэн кинотой давхцсан тул дэлхийн нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан.

Зүүн талд “хоббит”-ын гавал баруун талд ердийн хүний гавалын яс Мацей Хенненберг нь хамтран ажиллагчдынхаа хамтаар Лианг Буа агуйгаас олдсон хэвийн бус хөгжлийн шинж тэмдэгтэй ганцхан гавалын ясыг үндэслээд шинэ зүйлийн хүн байсан гэж мэдэгдэх нь шинжлэх ухааны логиктой нийцэхгүй гэжээ.

Лианг Буагаас олдсон гавлын ясаар дүр төрхийг нөхөн сэргээсэн байдал

Лианг Буагаас олсон гавлын яснаас илэрсэн олон шинж тэмдэгийг зарим нь аустронез арьстаны олон төлөөлөгчдөд илэрдэг. Үүнээс гадна флоресийн хүний талаарх янз бүрийн таамгийг шалгах явц Индонезийн эрх баригчид эрдэмтэдэд ясыг судлах боломж олгохгүй байгаагаас ихээхэн хүндрэлтэй болсон.

2004 онд “Nature” сэтгүүлд гарсан “хоббит”-ын тухай нийтлэлийн арга зүйн алдааг Мацей Хенненберг болон түүний хамтрагчид онцолж байна. Флоресийн гавалын эзэн Homo sapiens-тэй нэгэн үед буюу 74-12 мянган жилийн тэртээ хамт амьдарч байсан гэдгийг тооцож үзвэл шинэ зүйлийн хүн оллоо гэж дуулиан таригчид флоресийн хүний анатомийн онцлогийг хүний өвчин эмгэгийн үүднээс авч үзэх ёстой байсан ч тэгээгүй. Нуруу намхан байх, тархины хэмжээ бага байх нь хамгийн багаар бодоход л 50 гаруй хам шинжийн үед илэрдэг үзэгдэл.

Иймд судлаачид Флоресийн хүнийг Лароны одой биеийн хам шинж гэсэн эмгэгтэй байсан гэсэн таамгийг дэвшүүлжээ. Гэхдээ судалгаа хийх явцад нүүрний ёс ба гавлын тэгш хэмт алдагдсан байдал, дух ба дагзныы хэмжээ, дунд чөмөг яс богино гэсэн гурван үзүүлэлтийг онцгойлон авч үзээд Флоресийн хүнийг Дауны хам шинжтэй байсан гэж үзжээ.

Орчин үеийн индонезичүүдийн антропометрийн үзүүлэлттэй харьцуулж үзэхэд флоресийн хүний тархины хэмжээ ба нурууны өндөр нь Дауны хам шинжтэй аустронези хүний хувьд хэвийн байгаа нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл “хоббит” гэсэн нэрэнд тохирсон хүний тусгай төрөл зүйл байхгүй харин ердөө л Дауны хам шинжтэй аустронези хүн байжээ. Дауны хам шинж гэдэг нь илүү хромосомтой буюу 46 бус харин 47 хромосомтой үед илэрдэг хам шинж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан