Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

62 жилийн хамтын амьдралыг туулаад нэг л өдөр бурхны оронд хамтдаа оджээ

Калифорнийн Бейкерсфилдын Симпсоны гэр бүлийн гайхамшигт түүх олон хүнийг бишрүүлж байна. Дон болон Максин Симпсон нар 62 жилийн хамтын амьдралын туулан нэг өдөр нас баржээ.    

Инженер Дон Симпсон Бейкерсфилдэд ажиллаж байв. Тэрээр өөрийн гэргий Максинтай нэгэн боулинг клубын нээлтийн үеэр танилцжээ. Бие биедээ хагацаж салахгүй гэсэн ам тангараг өргөж, дурлалцсан хосууд 1952 онд гэрлэсэн байна. Жилийн дараа хосууд Германд ирж, Дон АНУ-ын армийн инженерээр ажилласан бол түүний гэргий Максин сувилагч хийх болжээ. Тэнд амьдарч байхдаа хоёр хүү өргөж авчээ. 18 сартай ихрүүд болох Жеймс Уильям нарыг өөрсдөөр овоглон өсгөж хүмүүжүүлсэн байна.

Тэдний ач охин Мелисса Слоан” Миний өвөө эмээ хоёр үнэхээр гайхалтай сайхан амьдарсан” хэмээн бахархаж  байгаа юм.  Германд гурван жил ажиллаад Дон  Максин хоёр АНУ-д ирж, Бейкерсфилддээ тухлаад 55 жилийн хамтын амьдралаа зөвхөн энэ л хотдоо өнгөрүүлсэн байна. Меллисса бүсгүйн ярьснаар энэ гэрт үргэлж хайр цэцэглэж, баяр баясгалан бялхаж байсан аж.  “Эмээ минь өвөөгийн хувьд очир эрдэнэ нь байлаа.  Өвөө түүнийг биширч, хайрлаж, эмээгийн хүссэн газар руу явахад бэлэн байлаа”

 Нас ахих тусам хосуудын эрүүл мэнд муудаж байв. 90 насандаа Дон Альцгеймерийн өвчнөөр өвдсөн ч гэр бүлдээ аль болох тээр болохгүйг хичээж байв. Харин Максин 87 насандаа буюу 2014 онд хорт хавдрын дөрөвдүгээр зэрэгтэй гэдгээ мэджээ. Долдугаар сарын 5-нд ач охин нь эмээгээ асрахаар ирэв. Учир нь түүний өвөө Дон гэрийнхээ үүдэнд унаад гуяныхаа ясыг хугалсан учраас эмнэлэгт хэвтрийн дэглэм сахихаас өөр аргагүйд хүрсэн байлаа. Эмч нарын зүгээс эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалаад өвгөнд хагалгаа хийх боломжгүй гэж байв. Тэр нэгэн амралтын өдөр өвгөн гэртээ ирлээ. Мелисса охин эхнэр хоёртойгоо хамт байхын тулд гэж байлаа.  Эмээгийнхээ орны дэргэд өвөөгөө хэвтүүлээд  тэднийг гар гараас нь бариулав. “Өвөө хар даа. Энэ хэн бэ” хэмээн Мелиссаг асуухад “Миний үзэсгэлэнт эхнэр л байна” хэмээн өвөө нь хэлээд инээмсэглэв.  
Хэдхэн өдрийн дараа Максин хайртай нөхрийнхөө гараас чанга атгаад нас барав. Ач охины хэлснээр өглөө 07.00 цагийн үе байв.  Өвгөн охиноос эхнэртэй нь хамт үлдээхийг хүсэв.

 Дөрвөн цагийн дараа Мелисса эмээгийнхээ хөрсөн цогцсыг эмнэлэгт аваачих шаардлагатай гэдгийг хэлэхээр өрөө рүү нь оров. Өвгөн тайван гэгч нь бөх нойрсчээ. Дон амьдралын утга учир нь түүнийг орхисноос дөрвөн цагийн дараа түүнийхээ араас нөгөө ертөнцийн зорьжээ.  Өвгөн эмгэн хоёр тэднийг хувь тавилан холбосон. Хувь тавилан тэдэнд салах боломж олгохыг хүсдэггүй юм хэмээн ярьдаг байжээ.
“ Би өөрийн эрхгүй цурхиран уйлж байсан ч эмээ өвөөд минь ийм аз жаргалтай амьдрал заяаж нэг л өдөр хамтад нь аваад явчихсан хувь тавиланд нь талархаж байлаа.  Миний нүдний өмнө жинхэнэ үнэнч хайрын түүхэн гэрчүүд амьдарч байсан юм шүү. Энэ бол бодит амьдралд биелсэн үлгэр” хэмээн Мелисса ярьжээ.

0 Сэтгэгдэл
Миний эцэг эх мөн эдүгээгээс 14 жилийн тэртээ нэг өдөр бурхны оронд хамт одсондоо.27 настай орь ганцаар үлдэж байлаа.40 жилийн хамтын амьдралдаа ганцхан хүү өргөж авсан нь би юм. Сайхан эцэг эхийн хайр,олгосон боловсрол, хүмүүжлээр хүний зэрэгтэй өнөр өтгөн амьдарч байнадаа.Тэднийхээ ачийг үр хүүхдээ зөв өсгөж байгаагаар л хариулж байна гэж боддогдоо.
Ямар уярмаар амьдрал вэ. Би ч гэсэн ийм байгаасай гэж хүсч байна
Хамгийн их уншсан