Өнгөрсөн зууны эхээр энэ зууны хэрхэн төсөөлж байсан тухай нэг хувилбарыг танд урьд нь хүргэсэн энэ удаад мөн л 1900 онд бичсэн ээлжит зөгнөлийг хүргэж байна. Энэ удаад Жон Уоткинс гэгч инженер мэргэлтэй жилтэй нэгэн 1900 оны арванхоёрдугаар сард эмэгтэйчүүдэд зориулагдсан “The Ladies Home Journal” сэтгүүлд зориулан судалгаа явуулаад зуун жилийн дараа буюу 2000 он гэхэд дэлхийн дүр зураг ямаршуу байх тухай шинжлэх ухааны үндэслэлтэй зөгнөл таамаг гаргасныг танд хүргэе. Жон Уоткинс өөрөө инженер хүн, өөрөөр хэлбэл шинжлэх ухааны боловсролтой хүн болохоор далдыг хардаг хүн шиг шууд яг тийм ийм гээд алгаа харж байгаад хэлэх гэж зүтгэсэнгүй тухайн үеийн Америкийн шинжлэх ухааны салбарт манлайлж байсан олон арван эрдэмтэдтэй уулзан хэтийн төлөвийн талаар сонирхон судалгаа хийж байгааг 2000 он дэлхий, бүр тодруулбал АНУ нэг иймэрхүү байх нь ээ гэж зөгнөжээ. /Итгэхгүй байгаа хүмүүс энэ сканыг нь хараарай. Үгчилж, нэгбүрчлэн орчуулаагүй шүү./
За ингээд 114 жилийн тэртээ хийсэн зөгнөлийг хүргэе.
1) АНУ-ын хүн амхамгийн багадаа 350 сая, дээд тал нь 500 саяд хүрнэ. АНУ нь Никарагуагийн сувгийн барих бөгөөд үүний дараа Никарагуа нь Америкийн бас нэгэгн муж улс болох хүсэлт тавьна. Үүнээс төд удалгүй Мексик болох Төв Америкийн бусад бүх улс АНУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орно.
2) Анагаах ухаан хөгжиж, хооллолт сайжран, хүмүүс спортоор тогтмол хичээллэдэг болж, эрүүл ахуй ба ариун цэврийн арга хэмжээ эрчимтэй авсны үр дүнд дундаж америк хүний өндөр 5 см-аар нэмэгдэнэ. Өнөөдөр америкчуудын дундаж нас 35 байгаа бол 50 болно. Хүмүүс хотоос гадна амьдардаг болох бөгөөд хот дотор орон сууц гэж байхгүй, зөвхөн ажиллах түр амрах газар л байх болно.
3) Хүмүүс хар багаасаа спортоор хичээллэдэг болно. Сургуулиудад спортын хичээлтэй болно. Спортоор хичээллэдэггүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нүд үзүүрлэдэг болно.
4) Том хотуудад хүмүүс газар доогуур эсвэл газраа өндөрт тээврийн хэрэгслээр шилжин хөдлөх тул гудамжаар нь машин явахгүй. Том хотууд метротой байна. Гадаргаас дээшлэх эсвэл доош орохын тулд өөрөө хөдөлдөг шатыг ашигладаг болно. Автобусууд бүгд цахилгаанаар ажиллаана. Иймд хот дотор чимээ аниргүй байна.
5) Галт тэрэгний дундаж хурд цагт 200 км байх төдийгүй үүнээс ч хурдан цагт 240 км туулдаг галт тэрэг ч гарч ирнэ. Ингэснээр Сан-Францискогоос Нью-Йорк хүртэл ганцхан хоног л зарцуулдаг болно. Галт тэрэгний зүтгүүр толгой нь агаар зүсдэг, навчин тамхи шиг хэлбэртэй болно. Бүгд цахилгаан хөдөлгүүртэй байна.
6) Агаарын хөлөг байх ч хэт аюултай, ачаалал өндөр байх тул хүн тээврийн салбарт нэг их тархахгүй. Тиймээс үндсэн үүрэг нь цэрэг дайных байх болно.
7) 40 км ба түүнээс хол зайн бууддаг аварга том их буу зохиог бүтээгдэнэ. Ийм их бууны сумны дэлбэрэлтийн хүч нь жижигхэн хотыг газрын хөрснөөөс арчих хэмжээнд байна. Сумны даялах замыг асар өндөрт байрлуулсан тусгай телескопоор чиглүүлэн заадаг болно. Хиймэл үүлний араар нуугдсан сум үл нэвтрэх хуягтай олон тооны нисдэг төхөөрөмж дайсны нутаг дээгүүр эргүүл хийн нисдэг болно. Явган цэрэг гэж байхгүй болно. Өөрөө явагч том хуягт төхөөрөмжүүд галт тэрэгнээс илүү хурдална. Далай, тэнгисд цэнэглэлгүйгээр асар хол зам туулах чадвартай шумбагч онгоцууд ноёрхоно.
8) Фото зургийг ямар ч хол зайнаас шууд дамжуулах боломжтой болно. Жишээлэхэд, Хятадад дайн болж байлаа гэж бодвол тэндээс авсан зургийг цагийн дараа гэхэд сонин дээрээс үзэх боломжтой байх болно.
9) Хүн тусгай дамжуулах төхөөрөмжийн тусламжтайгаар хэдэн мянган км-ийн алсад байгаа зүйлсийг хардаг болно. Жишээлэхэд Европт хаадыг хаан ширээнд залж байгаа ёслол эсвэл дуурийг америкчууд шууд хардаг болно. Ийм төхөөрөмсжинд тусгай утас залгаатай байх болохоор дүрсийг нь харах төдийгүй тэнд болж байгаа дуу чимээг сонсох боломжто байх болно.
10) Хортон шавьж гэж байхгүй болно. Учир нь тэднийг бүгдийг устгасан байна.
11) Вандуй, шошны хэмжээ хүрэн манжингийн дайтай том болно. Эрдэмтэдийн гаргаж авсан тусгай сортын хүрэн манжин, чихрийн нишингэ дэх сахарыг агуулга одоогийнхоос хоёр дахин өндөр байна. Гүзээлзгэнэ алимны дайтай болно. Бусад жимс мөн адил. Нэг амтатгуагаар нэг гэр бүл цадтал иддэг хэмжээнд хүрнэ. Алим, лийр, тоор гээд бүх жимс ясгүй байна. Машинаар хураадаг нэг наст каучук гэх мэтийн олон шинэ ургамлыг гаргаж авна. Өнөөдөр цагаан бурханы эсрэг вакцин хийдэгтэй адилаар үйлдвэрүүл янз бүрийн микробын эсрэг үйлчилгээтэй эм үйлдвэрлэдэг болно.
12) Гудамжинд дэлгүүрүүдийн өмнө сурталчлах эсвэл зарах гэж янз бүрийн хоол хүнс өрдөгөө больно. Бүх бүтээгдэхүүнийг дэлгүүр дотор шаардлагатай температур төдийгүй чиглэгийг нь тогтоон барьж байдаг хөргөгчүүд дотор хадгалдаг болно.
13) Бүх яриаг хуулбарлан бичиж авдаг байх тул бичгийн цагаан толгой онцын шаардлагагүй болно. Сонин хүртэл дуут болно. Өндөр хөгжилтэй орнууд одоогийн олон хэлнээс нийлүүлэн бүрдүүлсэн нэг хэлээр ярьдаг болно.
14) Их сургуулийн боловсролыг эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд ч эзэмших боломжтой болно. Хичээл бүлгээр явдаг болно. Хөрөнгө чинээ ядмаг оюутнуудад үнэгүй хувцас өгч, үнэгүй хоол, ном, эмнэлгийн тусламж, нүдний шил, орон сууцаар хангадаг болно. Тэдэнд амралтын үеэр гэрээс сургалтын байр хүртэл үнэгүй зорчих эрх өгнө. Амралтын үеэр хүүхдүүд дэлхийн олон улсаар зорчдог болно. Гэр ахуйг хөтлөх гэсэн шинэ хичээл үздэг болно.
15) Утсан холбоо нь утасгүй болж холбоо нь холбогч эмэгтэйчүүд шаардлагагүй автомат болно. Нөхөр нь Атлантын далайн төвд аялж яваад Чикагод байгаа эхнэртэйгээ утсаар ярьдаг болно.
16) Тусгай утас ашиглан дуурийг гэртээ сууж байгаад яг хажууд байгаа мэтээр сонсдог болно. Хөгжмийн зэмсэг нь автомат болох тул ямар ч хүн цахилгаан товчлуур дараад тоглох боломжтой байна.
17) Нүүрсийг аж ахуйдй хэрэглэхээ зогсооно. Оронд нь усан цахилгаан станцаас гаргаж авсан цахилгааныг ашиглана. Гол болгонд цахилгаан гаргаж авдаг тусгай төхөөрөмж суулгана. Далай, тэнгисийн эргийн дагуу давалгааны хүчийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг тусгай төхөөрөмж байрлуулна.
18) Орон сууцыг халааж эсвэл хөргөдөг тусгай системийг бүтээнэ. Ингэснээр байрны доторх температурыг хүн өөрө тохируулна.
19) Эд зүйл эсвэл хүнсний бүтээгдэхүүнийг зөөвөрлөдөг тэрэгний оронд пневмо шуудангийн хоолой ашигладаг болно. Ийм шуудангийн хоолой тов хувиарлагчаас 100-200 км хүртэл алсад хүрдэг болно. Гэхдээ том үйлдвэрийг хангахын тулд ачааны машин хэрэглэдэг агуулахууд хэвээр үлдэнэ.
20) Одоогийн талхан цехтэй адил бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тусгай цех бий болно. Ингэснээр хоолны бөөний үнэ жижиглэнгээсээ хямд болж хоолны үнэ хямдарна. Хоолыг цахилгаан зууханд бэллдэг болно.
21) Фермерүүдийн хувьд зун уу эсвэл хавар уу гэх мэт улирлын ялгаа хамаагүй болно. Өвлийг тусгай аргаар зун болгож, шөнийг өдөр шиг байдаг болгоно. Хүйтэн үед цэцэрлэгийн хөрсөн доор татсан тусгай цахилгаан утсаар халааснаар ургамал зун ургаж байгаа юм шиг ургадаг болно. Бүх талаас нь шилээр битүүлэн хаасан, цахилгаанаар халаадаг, гэрэлтүүлдэг ургамал жилийн турш ургах боломжтой том цэцэрлэгүүд байдаг болно. Ургамлын үрийг цахилгаанаар тусгайлан боловсруулснаар шинэ төрлийн ургамал гарган авдаг болно.
22) Дотор эрхтнийг эмчлэхийн тулд бага тунгаар уухад хангалттай байдаг эмийг бүтээнэ. Дотор эрхтнийг шилний цаанаас харж байгаа мэт тунгалаг болгон хардаг болно. Тусгай микроскопоор дамжуулан хүн эсвэл амьтаны ямар ч эд эрхтэний зургийг авч чаддаг болно. Энэ бүхнийг нүдэнд үл үзэгдэгч туяаны тусламжтай хийнэ.
23) Цахилгаанаар ажилладаг усан онгоц цагт 90 км-ээс илүү хурдалдаг болно. Ийм усан онцгоцны гадарга ба усны гадаргын хооронд агаарын нимгэн давхарга байх тул устай үрэлдэхгүй. Ийм онгоц цахилгаан сэнстэй байна. Хүчтэй далайн шуурга, давалгаатай үед онгоц далайн гүн рүү шумбадаг болно.
Эцэст нь дахин сануулахад энэ чинь 1900 онд гарсан юм шүү.