Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн өндөр үнэтэй дотуур хувцас

Жил бүр болдог “Victoria"s Secret”-ийн дотуур хувцасны загварын үзүүлбэр нь АНУ-ын телевизүүдийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болдог төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт буй эрчүүд гэлтгүй бүсгүйчүүдийн нүдийг хужирладаг билээ. Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хамгийн гоёмсог дотуур хувцас өмсөөд тайзан дээр алхана гэдгийг харахгүй өнгөрөх аргагүй зүйл. Бүсгүй хүн бүрийн хамгийн их анхаарал тавьдаг өдөр тутмын дотуур хувцас үйлдвэрлэж, дэлхий дахинаа брэнд болгож чадсан Victoria"s Secret өөрийн нэрийн шинэ загварыг танилцуулахаас гадна дэлхийд хосгүй үнэт бүтээлээ дэлгэх нь ч бий. Энэ нь тус компани 1996 онд хийсэн Fantasy Bra брэндээ 2001 онд олны өмнө гаргаж үзүүлснээс үүдэн бий болсон билээ.  Энэхүү брэндийн бүтээгдэхүүн нь үнэт эрдэнэсээр чимэглэсэн байдаг учраас нэгээс таван сая ам.доллараар үнэлэгддэг. Үүнээс үүдэн та бүхэнд хамгийн өндөр үнэд хүрсэн дотуур хувцсыг сонирхуулья.

10. Үнэнчийн бэлгэдэл болсон бүс. Уве Коеттерийн бүтээл. 20 мянган ам.доллараар үнэлэгдсэн.

2002 онд ӨмнөдАфрикийн үнэт эдлэл урлаач Уве Коеттер өөрий Британи үйлчлүүлэгчид зориулан  алтаар бүрж сувд, алмаз шигтгэсэн үнэнчийн бэлгэдэл гэх энэ бүсийг 20 мянган ам.доллараар бүтээж өгч байжээ.  Үйлчлүүлэгч нь мэдээж эр хүн байсан нь ойлгомжтой.  Энэхүү бүсний тусламжтайгаар хайрт бүсгүйнхээ чухал эрхтэн цоожилж хамгаалж болох гэнэ. Дэлхий дээр өмнө нь үнэнчийн бэлгэдэл болсон ийм дотуур хувцас байсан гэдэг. Гэхдээ төмрөөр хийдэг байсан нь өмсч буй хүнээ амь насаа алдах ч эрсдэлд оруулдаг байж.  Харин орчин үед энэ хувцсыг хэн өмсөөд хаагуур ч явах билээ. Олон асуудал ч дагуулна шүү дээ...

9. Шеньян хотод урласан алтан хөхөвч. 26 мянган ам.доллар.

Энэхүү хос алтан хөхөвчийн 2007 онд олон улсын дотуур хувцасны үзэсгэлэн худалдааны үеэр дэлгэсэн байна.  Үнэт эдлэл урлаач дөрвөн мастерын дөрвөн сарын турш урласан энэхүү бүтээлийг 26 мянган ам.доллараар үнэлсэн байна.  Дотуур хувцсыг урлахад 950 гр цэвэр алт оржээ. Үзэсгэлэнгийн үеэр энэхүү дотуур хувцсыг худалдахаар гурван долоо хоногийн турш шилэн хоргонд байлгасан ч авья гэх нэгэн гараагүй гэнэ.  Гаднаас нь харахад тийм ч гоёмсог биш энэ бүтээлийг өмсөөд явах бүсгүй байх нь юу л бол...
 
8.  Очир эрдэнийн цээживч ORRA. Урлаач Анамики Кханна (Anamika Khanna ORRA Diamond Bustier). 1,3 сая ам.доллараар үнэлжээ.

Энэтхэгийн загвар зохион бүтээгч Анамика Кханна (Anamika Khanna) очир эрдэнэ олборлогч  «Orra» компанитай хамтран энэхүү цээживчийг 2010 онд бүтээжээ. Дэлхийн хамгийн үнэтэй хэмээн сурталчилж байсан энэ цээживчийг бүтээхэд 1 сая еврогоор үнэлэгдэх бельги очир эрдэнэ орсон төдийгүй урлаачид зургаан сарын турш зөвхөн гар нүднийхээ тусламжтайгаар бүтээсэн аж.  2010 онд энэхүү бүтээлийн Энэтхэгийн загвар өмсөгч  Анджали Лавания сурталчилсан бөгөөд хэсэг хугацааны дараа Болливудын од Малаика Арора өмсч олны өмнө гарч ирсэн гэдэг

7.  Очир эрдэнийн  хөхөвч. “Victoria’s Secret”-ийн үнэт эдлэлийн цуврал Фэнтеки Бра брэнд 6,5 сая ам.доллар.

“ Victoria’s Secret” 2006 үзүүлбэрийн жинхэнэ гал нь энэхүү “Фэнтези Бра Зүрх” хэмээн нэрлэсэн бүтээгдэхүүн байсан юм. Хөхөвчний гол 10 каратын очир эрдэнийн шигтгээт цэцэг хэлбэрт гоёмсог чимэглэл хийжээ.  Үндсэндээ хөхөвчийг 2000 ширхэг жижиг талст хэлбэрийн очир эрдэнээр чимэглэсэн байна. Бүтээлийг урлахад 300 цаг зарцуулсан аж.  
Бүтээлийн Victoria’s Secret –ийн охин тэнгэр  Каролина Куркова өмч олны нүдийг баясгасан.  Хэрвээ та ямар нэгэн чухал бэлэг болгож үүнийг авья гэвэл “Victoria’s Secret”-д хандахад л хангалттай гэнэ дээ.

6. Мянганы дотуур хувцас “Victoria’s Secret” Фэнтеки Бра Охин тэнгэр загвар. Энэхүү бүтээлээ тус фирм 10 сая ам.доллараар үнэлсэн байна.  

 Энэхүү дөрвөн цуврал бүтээл нь “Victoria’s Secret”- ын цуврал шоуны  гэнэтийн бэлгүүд байлаа.  Тус бүрийг нь 10 сая ам.доллараар үнэлсэн  Мянганы гэх нэртэй энэхүү загварыг мянганы зааг болсон 1999 онд бүтээсэн билээ. Анх супермодель Хайди Клум олны өмнө өмсч гарсан  бөгөөд  2000 гайхамшигт очир эрдэнэ болоод индранил чулуугаар чимэглэсэн гэнэ.  
2002 онд Каролина Курковагийн өмссөн дотуур хувцас нь “ Викторигийн дотуур хувцасны од” нэртэйгээр гарч байсан бөгөөд 1150 бадмаараг 1600 ширхэг эрдэнийн ялтастай байсан гэнэ. Дотуур хувцас нь нийт 320 карат жинтэй байв.
2004 онд Тайра Бэнкс мөн л очир эрдэнээр өвч бүрхсэн дотуур хувцастай тайзнаа гарсан бөгөөд онцлог нь голдоо 70 каратын том эрдэнийн чимэглэлтэй байв. Хөхөвчийг урлахад 270 гаруй цаг зарцуулсан байдаг.
Фэнтези Брагийн хамгийн сүүлд 10 сая ам.доллараар үнэлж гаргасан дотуур хувцсыг “ Хатан хаан” хэмээн нэрлэжээ. Түүний  Супер модель Кэндис Свейнпол (Candice Swanepoel) Victoria`s Secret 2013 загварын шоуны тайзнаа өмссөн 4200 ширхэн үнэт чулуугаар чимсэн 18 карат алтны орцтой хөхөвчийг 52 каратын том бадмаараг эрдэнээр тодотгожээ.  ӨмнөдАфрик гаралтай загвар өмсөгчид энэхүү хувцсыг өмсүүлэхийн тулд хоёр бие хамгаалагч дагалдаж, өмсүүлж буй хүмүүс бүгд цагаад бээлийн өмссөн байжээ.  

5.  Хамгийн тачаангүй Фэнтези Бра (Victoria’s Secret Very Sexy Fantasy Bra) – 11 сая ам.доллараар үнэлсэн .

2003 онд алдарт Хайди Клум олны өмнө өмсч гарсан энэхүү  хөхөвчийг Фэнтеки Бра брэндийн “ Хамгийн тачаангуй” нь гэж тодотгож, 11 сая ам.доллараар үнэлжээ. 370 гаруй цагийн ур чадвараар бүтсэн хөхөвчийн гол үнэ нь түүний голд гялалзах 70 каратын очир эрдэнийн шигтгээ.  Томоороо дэлхийд 2-т эрэмбэлэгдэж байсан очир эрдэнэ бүхий энэхүү хөхөвчийг тухайн үед Гиннесийн номонд бүртгэж байсан юм.

4. Фэнтези Бра “ Бурханы од” (Victoria’s Secret Heavenly Star Fantasy Bra) – 12,5 сая ам.доллар

Фэнтези Бра “Бурханы од” нэртэй энэ бүтээл хамгийн анх олны өмнө дэлгэсэн үнэт эдлэл бүхий дотуур хувцас гэдгээрээ алдартай. 2001 онд Хайди Клумын өмсч тайзнаа алхсан энэхүү үнэт эдлэл бүхий бүтээлийн ачаар шилэн хоргонд байсан бусад бүтээлээ олонд дэлгэх болсон гэнэ.  1200 ширхэг сарнайн өнгөт индранил чулуугаар чимэглэсэн 90 каратын  үзмийн өнгөт очир эрдэнийг голдоо шигтгэсэн гэж тодотгодог.  

3. Фэнтези Бра “ Зууны тачаангуй дотуур хувцас (Victoria’s Secret Sexy Splendor Fantasy Bra) – 12,5 сая ам.доллараар үнэлэгдсэн.

2900 очир эрдэнийн шигтгээгээр 22 бадмаараг эрдэнийг хүрээлж, 18 каратын цагаан алтаар эмжсэн хөхөвч.  Хөхөвчний голд 101 каратын  “Аугаа Муавада” очир эрдэнийн шигтгээтэй. Бүтээлийг олонд үзүүлэх моделиор Бразилийн загвар өмсөгч  Жизель Бюндхеныг сонгожээ.  Энэ бол Фэнтези Бра цувралын хамгийн үнэтэй хөхөвч.

2.  Хөхөвч ба трусик “Асч буй гал” Фэнтеки Бра (Victoria’s Secret Red Hot Fantasy Bra and Panties) –15 сая ам.доллараар үнэлэгдсэн.

Фэнтези Брагийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн нь. 2000 онд энэхүү гайхамшигт дотуур хувцсыг урласан байна. Бөөрөлзгөнийн өнгөт дотуур хувцсыг 1300 ширхэг үнэт чулуугаар чимэглэж 300 карат тай бадмаараг шигтгэсэн аж. Алдарт Жизель Бюндхен өмссөн энэхүү дотуур хувцас нь өртгөөрөө Гиннесийн номын дээд амжилтыг эвдсэн билээ.  

1. Сюзан Розены Очир эрдэнийн дотуур хувцас (Susan Rosen Diamond Bikini) – 30 сая ам.доллар

Хамгийн үнэтэй дотуур хувцсыг жагсаалтыг яагаад ч Victoria’s Secret эзэлж чадсангүй. Хамгийн үнэтэйгээр энэ удаад усны хувцас шалгарав.  не попал на первое место в списке! На первом месте находится даже не нижнее бельё, а «бикини». Сюзан Розены урласан  «Sports Illustrated» сэтгүүлд зориулсан энэхүү үнэт эдлэл 2012 онд олны хүртээл болсон. 30 сая ам.доллараар үнэлэгдсэн усны хувцас 150 каратын цэвэр очир эрдэнээс бүрдсэн. Трусикинд нь дэлхийн хамгийн том дугуй хэлбэрт очир эрдэнийг шигтгэн урласан энэ бүтээл ур хийц болоод орцоороо дэлхийд байхгүй бүтээл болсон билээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан