Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оддын бассейн ямар байдаг вэ


Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар айлууд хувийн сууцныхаа гадаа өөрийн гэсэн бассейнтай болох моод дэлгэрсэн гэж үздэг. Одууд ч энэ моодыг дагасан нь ойлгомжтой. Гэхдээ дундаж орлоготой хүмүүсийг бодвол хөрөнгө мөнгөнд баригдана гэсэн ойлголт байхгүй тул бассейнаа хүссэн дизайн, хийцтэй болгож чамирхах болжээ. Тэгэхээр алдартнуудын бассейн хоорондоо адил байна гэж байдаггүй. Танд хамгийн алдартай 10 бассейний эздийг танилцуулъя.

10. Дрейк (Drake)

Дрейк Хидден-Хилс дэх аварга том харшаа 7,7 сая ам.доллараар худалдан авсан юм. Рэпчин залуу өөрөө ярихдаа "Би хамгийн саак усан бассейнтэй байр хаана байна гээд хайдаг байлаа. Нэтээс хайж байгаад энэ байрыг олсон юм. Тэгээд худалдаж авахаасаа олон жилийн өмнө энэ байрны зургийг компьютерийнхээ дэлгэцний зураг болгон байрлуулчихсан байсан" гэсэн байдаг.

Хүрхрээтэй, баартай агуй, төмөр бамбартай, зурагттай, амралтын орон зайтай бассейнаас илүү саак зүйл гэж хаа байх билээ?


9. Жейн Мэнсфилд (Jayne Mansfield)

Жэйн Мэйнсфильдийн "Ягаан ордон"-ыг 2002 онд нураасан ч Беверли Хиллз дэх зүрхээр чимэглэсэн харш нэгэн үед жуулчдын заавал очиж үздэг газрын нэг байлаа. Мики Харгитей Жэйн Мэйнсфильдэд гэрлэх санал тавихад зүрхэн хэлбэртэй харш, зүрхэн хэлбэртэй бассейн барьж өгөх болзол тавьсан гэдэг. Болзлын дагуу Харгитэй зүрхэн хэлбэртэй бассейн, хажуудаа зүрхэн хэлбэртэй спа ба ягаан шампань дарс үргэлж оргилж байдаг усан оргилууртай 40 өрөөтэй байшин барьж өгсөн юм. Энэ бассейн нь тусгай захиалгаар зүрхэн хэлбэртэй болгож барьсан анхны бассейн болж байжээ.Гэхдээ 40 өрөөтэй тансаг харш нь зүрхэн хэлбэртэй байгаагүйг хэлэх хэрэгтэй.


8. Эллен Помпео (Ellen Pompeo)

"Тачааллын анатоми"-ийн од Элен Помпеогийн 1920-оод онд бариулсан тансаг харшийг тусгай захиалгаар франц маягаар бариулжээ. Бассейн талбайгаар аварга том, хээнцэр биш ч гэлээ далдлагдсан, зохицсон тансаг хийцтэй. Бассейнд зөвхөн шатлан байрлуулсан цэцэрлэг дундуур л явж хүрэх боломжтой.


7. Синди Кроуфорд (Cindy Crawford) ба Рэнди Гербер (Rande Gerber)

Супер моделиудын эрийн үеийг цэцэглэн хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь Синди Кроуфорд. Түүнийг "Форбс" сэтгүүл дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчөөр тодруулж байв. Түүний харш нь 1,85 сая ам.долларын үнэтэй бөгөөд дөрвөн унтлагын өрөө, гурван ванн, олон тооны тагт ба зочдын өрөөтэй.

Гэхдээ байшин далай эргээс өндөр байрласан болохоор Номхон далайн гайхамшигтай дүр зураг харагддаг болохоор очсон хүн эцэс төгсгөлгүй бассейн гэдгээрээ алдартай.


6. Роб Лоу (Rob Lowe)

"Brat Pack"-ийн нэг байсан Роб Лоу 1988 онд Атлантагийн нэгэн зочид буудлын өрөөнд секс хийж байгаа бичлэг нь ил болсноос болж балрахаа шахсан ч золоор мултарсан гэдэг.

Лоугийн неоклассик стилийн харш Өмнөд Калифорнидп 2,5 га газрыг эзлэн байрлах бөгөөд далай, уулын гайхалтай дүр зураг харагддаг. Харш Ерөнхийдөө 18 дугаар зууны Английн стильд дуртай. Бассейны орчим энгийн ч гэлээ донжтой бөгөөд өнгөний хослолы нөлөөгөөр агаар дээр хөвж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэдэг.


5. Шер (Cher), одоо Бейонсе (Beyonce) Жей-Зи (Jay Z) хоёрынх

Бейонсе энэ байрыг 41 сая ам.доллараар худалдан авсан юм. Экс эзэн Шер "Энэ байшин намайг энхрийлэн тэврэх мэт. Зун бүх цагаа өнгөрүүлдэг газар бол төгсгөлгүй захтай бассейн" гэж байжээ.

Харш нь Сэргэн мандалтын үеийн Итали стилиэр хийгдсэн бөгөөд далайн эргээс өндөрт, уснаас км-ийн зайн байрлуулсан тул Италийн Амальфийн эргээс зөөгөөд авчирсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Энэ харшийн чимэг нь бассейн ба далай руу гардаг ар талын хэсэг. Цэцэрлэг ба дотоод довжоо нь хөх мозаикаар чимсэн зах хязгааргүй эрэгтэй бассейны хажуу талд нь байрлажээ.

4. Селин Дион (Celine Dion)

Селин Дион сонгодог бассейны оронп харшийнхаа хажууд бүрэн хэмжээний аквапарк бариулжээ. Селин Дионы бичил амралтын газар нь дотроо хоёр бассейн, усан гулгуур, дөлгөөн урсгалтай гол,түүн дээгүүр тавьсан хоёр гшүүртэй.

Энэ аквапаркаа цэвэр усаар тогтмол хангахын тулд өөрийн 2 га эдлэн газартаа хэд хэдэн гүнийн худан гаргасан бөгөөд Жупитер Айлендын цэвэр усыг дураар ашигласан гэж хэд хэдэн удаа торгуулсан аж. Дуучин харшаа 72 сая ам.доллараар зарахаар зарлаад байгаа.

3. Сильвестр Сталлоне (Sylvester Stallone)

Сталлонегийн неоклассик стилиэр барьсан харш нь 5 га газрыг эзлэн сүндэрлэдэг. Харшийг бараг л даруухан гэж болох бол бассейнийг дэндүү саак гэмэээр. Тэгш өнцөгт хэлбэртэй бассейн нэг талд нь Рокки Бальбоагийн хүрэл барималтай. Булангуудад нь чулуун ваар суулган грек ром маягийн амьсгал нэмж өгчээ.

Олон жилийн хугацаанд Сталлоне маш олон үл хөдлөх хөрөнгийн эзэн байж үзсэн, нэг ёсондоо тансаг харшийг худалдаж авах худалдах мэргэжилтэн. Тиймээс одоо Майами дахь харшдаа амьдардаггүй.

2. Марк Уолберг (Mark Wahlberg)

Одуудын харш барьдгаараа алдартай уран барилгач Ричард Лэндри Марк Уолбергийн энэ харшийг барьжээ. тэрээр ээлжит бүтээлээ тодорхойлохдоо "Энд боулингийн өрөө, ёслолын танхим, сагсан бөмбөгийн өрөө гэх мэт аварга том өрөө байхгүй. Би ийм зүйлийг өөр олон төсөл дээр барьж байсан ч Маркт зориулан элдэв солиотой зүйл үгүй, гэр бүлд зориулсан уламжлалт байшин барьж өгсөн" гэжээ.

Уулын хажууд амралтын газрын том бассейн нь хүрхрээ, агуу, сэлэлтэй тусгай кабинтай. Уулын энгэр дээр байрлуулсан том чулуунаас бассейн руугаа үсрэн орж болно. Энд аварга том өрөө байхгүй ч гэлээ бассейнээс холгүйхэн гольфийн талбай, теннисны талбайтай.

1. Хью Хефнер (Hugh Hefner)

Плэйбой харшийг 1973 онд барьж дуусаад олон нийтэд танилцуулан нүдийг бүлтийлгэж, амыг ангайлгаж байсан түүхтэй. 40 жилийн дараа ч энэ харш тансаг байдлаа алдсангүй. 2 га газарт  1927 онд барьсан Тюдорын стилийн байшинтай. Хефнер харшийг худалдан аваад ихээхэн өөрчлөлт шинэчлэл хийсэн бөгөөд ингэж өөрчилснөөр харшийн хамгийн онцлог зүйл нь бассейн болж хувирсан юм.

Цэцэрлэг, чулуун замаар хүрээлэгдсэн том бассейн нь хүрхрээтэй, гоёлын чулуутай, усны ургамалтай. Дотроо сандалтай хуйларсан ванн бүхий агуйтай. Плэйбог сэтгүүлийн нүүрэнд олон удаа гарсан энэ бассейн дэлхийн хамгийн алдартай бассейн нэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан