ОХУ сансрын уудмыг судлах 2020 он хүртэлх хөтөлбөртөө Сарын судлахад онцгой анхаарал хандуулж байгаа. Үүнтэй холбогдуулан Оросын Шинжлэх ухааны академийн Сансар судлалын төвийн тэргүүн Игорь Митрофанов мэдэгдэл хийж Сар руу хийх нийслэгийн талаар тодруулга өглөө. Түүний хэлж байгаагаар Сар руу нисэх автомат удирдлагатай хөлөг бүтээхэд 10 тэрбум рубль шаардлагатай бол сансрын нисгэгчтэй хөлөг бүтээхэд 100 тэрбум рубль шаардлагатай. Гэхдээ юуны өмнө Оросын эрдэмтэд Саран дээр газардахад дахин шинээр суралцах ёстой ажээ. Үүний тулд эхний ээлжинд автомат удирдлагатай сансрын хөлөг барих ёстой юм байна. Иймд
“Луна-25”, “Луна-26”, “Луна-27” гэсэн гурван автомат станцыг бариад эхэлсэн бөгөөд 2017, 2018, 2019 тус тус сар руу хөөргөнө. Эхний автомат станцын тусламжтайгаар сардны гадаргуу дээр буух чадвараа дахин сэргээнэ, дараагийн станц нь сарны гадаргын зургийг хоёр жилийн турш авах бол гурав дахь станц нь Сарны хөрсний дээж авахтай зэрэгцэн өндөр нарийвчлалтай газардах туршилт явуулах аж.