Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ зуны хамгийн том ”Nomadic fashion show”


Загварынхан урин зуны өдрүүдэд үндэсний гоёлоор өнгө нэмэх гэнэ. Үндэсний хувцасны энэ зуны хамгийн том загварын шоу хэмээн тодорхойлсон "Nomadic fashion show” ирэх баасан гаригт Цонжин болдог дахь “Чингис хааны хөшөөт цогцолбор”-ын гадна талбайд болох ажээ.

Монголын олон үндэстэн ястны уран шаглаа, тансаг, дэгжин байдлыг илтгэх уламжлалт хувцсыг орчин үеийн торго, дурдангаар урлаж, түмний хараа, сэтгэл баясгах загварын шоу амьд байгальд, 13-р зууныг санагдуулах бодит орчинд болж байгаагаараа онцлог.  
Тэнд шоунд “Морин хуурын чуулга”-ын тоглолт, монгол баатрууд, эрхэмсэг гоо хатдын эдэлж хэрэглэж ирсэн гоёл, зүүсгэлийн үзүүлбэр гээд монгол ахуйгаар амьсгалах сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан