Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ нүүр царай нь сэтгүүлийн од болгов

GQ сэтгүүлийн наймдугаар сарын дугаарын нүүр царайгаар 39 настай нэгэн эр тодорчээ. Тэрээр шувууны бууны суманд өртөн нүүр царайныхаа дийлэнх хэсгийг эрэмдэг болгосон хэдэн цагийн турш хүнд мэс ажилбарыг давж шинээр нүүр суулгуулсан нэгэн гэнэ.


Хэдийгээр амьдрах 50 хувийн боломж байгаа гэдгийг эмч нар хэлж байсан ч 39 настай энэ эр 36 цагийн турш мэс ажилбар хийлгэхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Эмч нарын хувьд энэ бол хамгийн хүнд хагалгаа. Гэхдээ хэрвээ энэ хагалгаа амжилттай болбол дайн тулаан элдэв ослоос үүдэн эрэмдэг зэрэмдэг болсон олон хүнийг эмчлэх шинэ боломжийг буй болгох байлаа.

 Норрис осолд орох үедээ ердөө 22 настай байв. Тэр өдөр нэлээн халамцуу ирсэн Норрис ээжтэйгээ муудалцан улмаар өөрийгөө егүүтгэнэ хэмээн ээжийгээ айлгахаар шувууны буу шүүрч авчээ. Бууг цэнэглэсэн гэдгийг тэр мэдсэнгүй. Шууд нүүрэн дундуур нь галаар тургих шиг болоод...

Норрисын ярьснаар тэрээр өөрийн нэгэн садангийн нүүрийг суулгуулсан байна. Нүүрнийх нь донор болсон 21 настай Жошуа Аверсано нь автын ослоос амь үрэгдсэн гэнэ.

36 цагийн мэс заслын хамийн хүнд нь түүнд шүд суулгах, хамар мөн нүдний хэсгийн арьсыг татах, хэлний хэсэг мөн хүзүүний арьс суулгах  байсан тухай эмч нар ярьжээ.
 

0 Сэтгэгдэл
пөөөх ямар мундаг эмч нар вэ
Хамгийн их уншсан