Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японы эрчүүдийн дундаж наслалт 80 давлаа

Японы эрэгтэйчүүдийн дундаж наслалт анх удаа 80 давж, эмэгтэйчүүд нь дэлхийд хамгийн урт насалдаг хэвээр байна.

Японы Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр, тус улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2013 онд 80,21 болж, өмнөх оныхоосоо 0,27 жилээр нэмэгджээ.

Харин тус улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт өнгөрсөн онд өмнөх оныхоос 0,20 жилээр нэмэгдэн 86,61 болсон байна.

Тус улсын эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт хоёулаа дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.

Япон нь эрчүүдийн дундаж наслалтаараа Хонконг, Швейцарь, Исландын дараа дэлхийд дөрөвдүгээрт орж байна.

Японы эрчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 6,40 жил болж, 0,07 жилээр буурчээ.

Эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алиных нь дундаж наслалт 80-аас дээш байгаа хэдхэн улс байдаг юм.

Эрүүл мэндийн дэвшилтэт систем, эрүүл хоол хүнс хэрэглэж сурсан, амьдрах оршин сайн зэрэг хүчин зүйлс япончууд урт насалж байгаатай холбоотой байж магадгүй гэж Японы ЭМЯ-ны албаны хүмүүс үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан