Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
Номын ертөнцөөр аялаарай
Монголын Залуучуудын холбооны нэг давхар номын хурд автжээ. “Номын ертөнц” нэртэй уг үзэсгэлэнгийн үеэр зохиогчид болон хэвлэлийн газрууд өөрсдийн бүтээсэн номоо уншигчдад дэлгээд зогсохгүй үнэ нь 50 хүртэл хувиар хямдарсан байлаа. Дэлхийн сонгодог зохиолуудаас эхлээд дэлхий, нутаг ус, аав, ээж, эрүүл мэнд, спорт гээд сэдэв бүхнээр бүтсэн номууд дэлгэгджээ. Орчуулагч Ж.Нэргүй, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн булан гэх мэт уран бүтээлчээр нь нэрлэсэн хэсэг ч байлаа. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр яруу найрагч, зохиолч М.Уянсүхийн шинэ номын нээлт болсон бол “Адмон” хэвлэлийн газар бага насны хүүхдэд зориулсан бүтээлүүдээ дэлгэжээ. Тухайлбал, “Аман хуурын сурах бичиг” хөгжмийн зэмсэгтэй хамтад нь хүүхэд багачууддаа хүргээд удаагүй байсан уг хэвлэлийнхэн үзэсгэлэнгийн үеэр төгөлдөр хуур хөгжмийн ном бүтээснээ танилцуулсан. Манайхан гадаадын улс орны дуутай ийм төрлийн номыг өндөр үнээр худалдан авч хэрэглэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн өөрийн орны хүүхдийн зохиолчдын бүтээлээс хүүхдүүддээ авч өгөх боломжтой болж байна. Энэхүү төгөлдөр хуурын номд “Маамуу нааш ир”, “Мөн дөө би”, “Гацуурхан”,” Цэцэрлэгтээ явна даа”, “Алаг бөмбөг”, “Тоглоомууд”, “Тоогүй ч юм болов уу даа”, “Мэлхий”, “Найзаа найзаа нааш ир” дуу багтжээ.
Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл