Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 жилийн өмнөх селфи буюу дуулиант зургууд

Селфидэх гэдэг өнөөдөр дэлхий дахиныг ёстой нэг эзэлж байна. Нэгэн хэсэг гэрэл зургийн аппарат тухайн цагийнхаа залуучуудын моод болж байсан бол өнөөдөр хүн бүр гар утастай, түүгээрээ хаана ч явсан зургаа авах боломжтой болж. Нөгөө талаар энэ нь гэрэл зургийн нэгэн адил бас урлаг болон хөгжиж байна. Селфи буюу өөрөө өөрийнхөө зургийг авах ер нь хэзээ үүссэн юм бэ. Анхны селфи зураг аль вэ.

Хамгийн их үзэгчтэй селфи

Энэ жилийн хувьд хамгийн их үзэгчтэй селфигээр “Оскар”-ын шагнал гардуулах үеэр ёслол хөтлөгч Элен Деженерсийн авсан селфи болсон. Тэрээр ёслолд оролцсон хэдэн жүжигчинтэй зургаа татуулах үед нь өөр бас хэд хэдэн жүжигчин араас нь ирж нэгдсэнээр энэ зураг бүтсэн. Зургийг интернетэд байрлуусны дараахнаас нь хүмүүс үзсээр 3,5 сая хүний хүртээл болж твиттерийн дээд амжилт тогтоосон.

Манай гаригийн хамгийн анхны селфи

Селфи буюу өөрөө өөрийнхөө зургийг манай гариг дээр хамгийн анх 1839 онд фото зургийн анхны пионерийн нэг, америкийн зохион бүтээгч  Роберт Корнелиус бүтээлээ туршиж өөрийнхөө зургийг Филаделфи дэх гэртээ авсан нь энэ.

Оросын анхны селфи


Оросын анхын селфи хааны гэр бүлийнхэнтэй холбоотой. Оросын эзэн хаан Романовынхны зургийн альбом дотор Николай II  хааны бага охин Анастасия Николаевнагийн зураг байдаг. Гэрэл зургийн аппарат барин сууж байгаа тэр зургийн дор аавдаа зориулж “Би энэ зургийг толинд харж байгаад өөрөө авлаа. Гар минь чичирч байсан болохоор амаргүй байсан шүү” гэж бичсэн байдаг.

Сансрын селфи

Өөрөө өөрийнхөө зургийг зөвхөн манай дэлхий дээр ч биш бас сансарт авч болно. 2012 оны есдүгээр сарын 5-нд сансрын нисэгч Акихико Хосидэ задгай сансарт ажиллах үедээ өөрийнхөө зургийг авсан нь энэ. Түүний баруун мөрөн дээгүүр нар харагдаж байгаа энэ зураг бараг сая лайк дагуулсан.

Ангараг гариг дээрх селфи

Энэ бол арай ч хүн биш ээ. Гэхдээ л Ангараг гариг дээр ажиллаж байгаа судалгааны Curiosity аппарат өөртөө суурилуулсан камерын тусламжтайгаар селфидсэн нь энэ. Интернетээр бас л олон түмнийг гайхшруулсан зураг.

Амьтны селфи

Борнеогийн амьтны хүрээлэнгийн энэ сармагчин гэрэл зургийн аппаратыг их л шимтэн үзэж байгаад өөрөө ч мэдэлгүй  товчийг нь дарж орхисон нь энэ. Хьюстоны амьтны хүрээлэнгийнхэн энэ селфиг интернетэд байрлуулснаар 1,5 мянган хүн дамжуулан үзсэн.
Өөр бас амьтны хүрээлэнд гээсэн утсан дээр заан хошуугаараа дарж селфидсэн, ферм дээр хурга өөрийнхөө зургийг дарсан гээд адгуус өөрийнхөө зургийг дарж селфидсэн тохиолдол нэг  биш.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан