Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөд болсон эмээ нь ач охиндоо селфи илгээж тусламж хүсчээ

Румыны Скутертешьт хотын иргэн 34 настай Жина Михай эмээ нь түүн рүү селфи илгээж тусламж хүсссэн гэж баталж байна. Хэрэв эмээ нь амьд байсан бол үүнд гайхах хүнгүй биз. Харин Михайгийн эмээ гурван жилийн өмнө өөд болсон юм байна. “Би утсаа нээгээд хартал хэдийнээ насан өөд болсон эмээгийн минь зураг гараад ирсэн. Түүний хүзүүгээр могой ороосон дүрсийг их л харангхуй орчинд авсан байсан” гэж Михай ярьжээ.
Михай бас могой  бол ямар нэгэн шийтгэлийн бэлгэ тэмдэг, тэгэхээр эмээдээ туслах хэрэгтэй гэж ойлгосон байна. Тэгээд ч Михай насан өөд болсон эмээгийнхээ өмнө өөрийгөө буруутай гэжээ. Эмээгээ өөд болоод гурван жил болж байхад тэрээр нэг ч удаа шарилыг нь эргэж очоогүй, шарил дээр нь хоол идээ тавиагүй юм байна.

Бас тэр селфи Михайг нарийн боов хийж байхад нь ирсэн нь ч тохиолдол биш гэж тэр үзэж байгаа гэнэ. Одоо Жина Михай гэгээнтний зөвлөсөн ёсоор 40 хоногийн туршид эмээгийнхээ шарил дээр очиж нарийн боов тавьж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
үгүй байлгүй дээ
Хамгийн их уншсан