Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гватемалд сум нэвтэрдэггүй хувцасны үзэсгэлэн гарчээ

Колумбын загвар зохион бүтээгч Мигель Кабальеро элитийнхэнд зориулсан сум үл нэвтрэх тусгай хувцаснуудаараа Гватемалд үзэсгэлэн гаргасан байна. Тэрээр нэг бүр нь 900 доллараас 3000 долларын үнэтэй ийм хувцасаа борлуулснаар жилд 2,0 сая доллар олно гэж тооцож байгаа гэнэ. Түүний сум үл нэвтрэх хувцас нь пальто, хүрэм, өмд, цамц, футболок, бүр даашинз хүртэл байгаа нь төрөл бүрийн өнгөтэй юм байна. Үүнээс гадна хэрэглэгчийн захиалгаар бас хүссэнээр ниь хийж өгөх гэнэ.
Энэ хувцаснууд зөвхөн хамгаалах үүрэгтэй бус гадаа хэдэн градус байгаагаас үл хамааран хүний биеийн дулааныг тогтмол 13-17 градуст хадгалж байх үүрэгтэй юм байна.
Мөн хамгаалалтын зэрэглэлээрээ өндөр, дунд, доод түвшний гэсэн ялгавартай. Доод түвшний хувцас нь гар бууны сумнаас хамгаалах бол дунд зэрэг нь авотмат буунаас, харин өндөр зэрэглэлийн хувцас нь палемёт, винтов зэрэг бууны сумнаас хамгаалах чадалтай юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан