Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санкт-Петербургт богино өмд, усны хувцастай явахыг хориглоно

Сонин араншингаараа нэрд гарсан депутат Милонов Санкт-Петербургийн захиргаанд санал дэвшүүлж хотын гудамжаар иргэдийг наран шарлагын газар шиг ил задгай хувцастай, цээж нүцгэн  явахыг хориглохыг хүссэн байна.  Халууныг далимдуулан хүмүүс хагас нүцгэлэн оросын соёлын нислэлийн гудамжаар  явж бусдыг өдөөж байгаа нь соёлгүй явдал гэж Милонов үзэж байгаа гэнэ. Тэрээр энэ саналдаа хүмүүсийг усны хувцас, богино өмдтэй явбал торгохоор оруулжээ. Энэ журам наран шарлагын газар, амралтын газарт үйлчлэхгүй гэсэн байна.
Үүний өмнө депутат Милонов ижил хүйстнийг сурталчилгааны хуулийг өөрчлөхийг шаардаж, өөр бас санаанд оромгүй хачин хууль санаачилж байсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан