Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зургаан хүүхдийн ээж Барбитай адил болох гэж 36 мэс засал хийлгэжээ

АНУ-ын иргэн зургаан хүүхдийн ээж 46 настай Лэйси Вилдд гэгч том Барби хүүхэлдэйтэй адил болох гэж гоо сайхны 36 мэс засал хийлгээд өнөөдөр өөрийгөө дэлхийн хамгийн том хөхтэй бүсгүйн нэгд  тооцож  байна.
Лейси бүр эртнээс л алдарт Барби хүүхэлдэйтэй адил болохыг мөрөөдөж флоридад болдог реалити-шоунд оролцож байж. Ингээд л тэрээр гадаад төрхөө өөрчлөхөөр шийдэн хөхөө томруулахаар мэс заслын ширээн дээр 36 удаа хэвтсэн нь тэр. Хэдийгээр ийм олон удаа мэс засал хийлгэх нь түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж мэдэх юм шүү гэж эмч нар анхааруулж байсан ч Лэйси Вилдд үүнээс шантарсангүй.

Тэрээр хэвлий болон хөлийнхөө  өөхийг соруулсан бол одоо өгзөгнийхөө хэлбэрийг өрчлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. “Би гоо сайхны мэс заслаас айлгүй олныг хийлгэснээрээ алдаршсан. Тэгэхээр энэ л хэвээрээ үлдмээр байна” гэж “барби” Вилдд ярьдаг гэнэ.

Харин түүний охин нь “Ингэж байгаад үхэж мэднэ, тэгвэл бид чинь өнчирч үлдэнэ шүү дээ гэж зөндөө хэлсэн. Даан ч тэр тоохгүй дахиад л мэс засалд орох юм. Энэ бол арай дэндэж байна” гэж ярьжээ.
Ер нь Барби хүүхэлдэйтэй адил байхыг мөрөөдөгч нь ганц Лэйси Вилдд ч биш, түүний эх орон нэгт Блонди Бенетт бас ийм мөрөөдөлтэй нэгэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан