Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1945 оноос хойшхи хамгийн муу ерөнхийлөгч Барак Обама

Quinnipiac University их сургуулиас  явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээр  АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи тус улсын хамгийн муу ерөнхийлөгч болжээ. Энэ судалгаанд  улс орны эдийн засгаас авхуулаад гадаад улс төрийн бодлогын гээд ерөнхийлөгчийн бүхий л үйл ажиллагааны талаарх асуулга орсон юм байна.
“Сүүлийн 69 жилд АНУ-ын түүхэнд ажилласан 12 ерөнхийлөгчөөс хамгийн муу хүнээр Барак Обама, бага Жорж Буш нар тодорлоо хэмээн Квиннипэкскийн их сургуулийн илтгэлд дурдсаныг ИТАР-ТАСС агентлаг иш татжээ.
Мэргэжилтний хэлснээр судалгаанд оролцогсдын 33 хувь нь Барак Обамаг хамгийн муу гэсэн бол 33 хувь нь бага Жорж Бушийг нэрлэжээ.
Судлаачдын хэлснээр Обамагийн рейтинг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынхыг бодвол 2 хувиар өссөн ч судалгаанд оролцогсдын ихэнх нь ерөнхийлөгчийн эдийн засгийн болон гадаад улстөрийн бодлогод тааруухан үнэлгээ өгсөн байна. Мөн Обамагийн эрүүл мэндийн салбарт хийж байгаа шинэчлэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Харин дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи ерөнхийлөгчдөөс хамгийн сайн гэж 1981-1989 онд төр тэргүүлсэн Рональд Рейганыг нэрлэсэн байна.
Зургадугаар сарын 24-30-ны хооронд утсаар авсна энэ судалгаанд 1446 хүн оролцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан