Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨВӨРМОНГОЛЧУУД МАНАЙ ЭДИЙН ЗАСГИЙН БҮХИЙ Л САЛБАРЫГ СОНИРХОЖ БАЙНА


Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны  танхим хамтарч  “Монгол Улс-ӨМӨЗО хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2014”-ийг  зохион байгуулж байна. Энэ чуулганаар Монголын хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа талаар танилцуулж буй юм. Өвөрмонголын бизнесийнхэн  манай улсын уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, барилга, хүнс хөдөө аж ахуй, харилцаа холбоо, худалдаа, банк санхүү, байгаль орчины салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Ингээд дээрх салбаруудын 200 орчим хөрөнгө оруулагч, төлөөлөгчид уг хуралд иржээ.

 Монголын талаас 160 гаруй компанийн төлөөлөл оролцож байгаа аж. Хоёр талын аж ахуйн нэгжүүд дээр дурдсан салбаруудад хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан тусгай бизнес уулзалт хийлээ. Өнөөдөр уг чуулга уулзалтын үеэр Монгол болон БНХАУ-ын 12 компани хамтран ажиллах гэрээ байгуулна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхим хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар “Монгол Улсын хөрөнгө   оруулалтын орчин”, УУЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн “Монголын уул уурхайн салбарын хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдвээр тус тус илтгэл тавив. Үүнээс гадна хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл хөтөлбөрүүдээ тусгайлсан бизнес уулзалтуудаар танилцуулжээ. Өнөөдрийн хурал дээр Боомтын нэгдсэн захиргааны хөгжлийн газрын дарга Ц.Батсүх “Хилийн боомтуудын хөгжлийн асуудлаар баримтлах бодлого, төлөвлөлт”, ЭЗХЯ-ны Чөлөөт бүсийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа “Чөлөөт бүсүүдийн хөгжлийн товч танилцуулга”, Замын-Үүдийн эдийн засгийн  чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын  зөвлөлийн дэд тэргүүн Д.Насанбат  тус  чөлөөт бүсийн “Хөрөнгө оруулагчдийн төслийн танилцуулга” тус тус хийнэ. Уг чуулга уулзалтад оролцогчид эдийн засгийн бүхий салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг цохон тэмдэглэж байв.
Ингээд БНХАУ-ын ӨМӨЗО-ны зарим хөрөнгө оруулагчдаас дурдъя.  

Өвөрмонголын банк

Урьд нь Хөх хотын худалдааны банк нэртэй байв. 1999 онд 13 итгэмжит зээлийн хоршооны хувьцаа эзэмшигч болсон байна. Ингээд Хятадын Ардын банкнаас зөвшөөрөл авч худалдааны хувьцаат банк болжээ. Дараа нь 2009 онд Хятадын банкны хяналтын удирдлагын комиссоос зөвшөөрөл авч нэрээ Өвөрмонголын банк болгон өөрчилсөн аж. Тус банкны хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд 63 тэрбум 900 сая юаньд хүрчээ. Хадгаламжийн үлдэгдэл 48 тэрбум 654 сая юань, зээлийн үлдэгдэл 27 тэрбум 600 сая юань байна.

ӨМӨЗО-ы “Геологи инженеринг” ХХК

Тус компани Монгол Улсад “Алтай хянган” ХХК нэртэй үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө 2008 оны тавдугаар сарын 12-нд авчээ. Дүрмийн сангийн хэмжээ хоёр сая ам.доллар. Ингээд хатуу ашигт малтмал, геофизик, инженерийн болон байгаль орчны геологийн судалгаа хийдэг аж.

Бугат хотын “PUWANG KUANGYE” ХХК
Монголд нүүрс олборлож байгаа. Дорноговь аймгийн Айл баян нүүрсний ордыг эзэмшдэг. Олборлосон нүүрсээ Бугат хотын Дархан муумянган хошууны Мандал боомтоор экспортолж төмрийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг ажээ.

Улаан хотын “Жиа Хө” ХК
Тахиа, хонины аж ахуй эрхэлдэг. Мөн мал, шувууны тэжээл үйлдвэрлэж байна. Гол бүтээгдэхүүн шувууны тэжээл, тахианы өндөг, мах, хонины мах, сүү. Монгол Улсад адууны мах боловсруулах болон бусад малд аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой ажээ.

Л.Баатар: Дэд бүтцийн салбарт концессын гэрээгээр хөрөнгө
оруулах боломжтой

Монгол-Өвөрмонголын эдийн засаг, соёлын хөгжлийг дэмжих холбооны дарга Л.Баатараас хөрөнгө оруулагчид эдийн засгийн ямар салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа талаар тодрууллаа.

-Энэ чуулга уулзалтын талаар та ямар бодолтой байна вэ. Уул уурхайн салбарыг хөрөнгө оруулагчид түлхүү сонирхож байна уу?

-Энэ хурлыг Монголын Эдийн засгийн хөгжлийн яам, Өвөрмонголын Засгийн газар хамтран зохион байгуулж байна. Тэгээд  Өвөрмонголын хөрөнгө оруулагчдыг уриад Монголд бизнес эрхлэх талаар ярьж байгаа юм. Бидний авсан мэдээллээр Ашигт малтмалын тухай хуулиа шинэчилсэн гэлээ. Гэвч бид уг хуультай хараахан танилцаж амжаагүй байна. Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын уул уурхай бол чухал салбар. Энэ салбарт оруулах хөрөнгийн хэмжээ их, эрсдэл өндөр байдаг. Гэвч амжилтад хүрвэл өндөр үр ашиг өгч чаддаг юм. Гэхдээ сүүлийн хэдэн жилд уул уурхай зогсонги байдалд орсон. Шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль ямар байхаас их зүйл шалтгаална. Хөрөнгө оруулалтын орчин сайжирсан болохоор уг хуульд боломжийн засвар оруулж баталсан байх гэж найдаж байна.

-Өвөрмонголын бизне­сийнхэн уул уурхайгаас бу­сад салбарт хөрөнгө оруу­лах сонирхол байгаа юу?

-Хөрөнгө оруулагчид дан ганц уул уурхайг сонирхоогүй. Бусад салбарыг их сонирхож байгаа. Монгол бол сайхан байгаль орчин, өргөн уудам нутагтай. Ийм сайхан байгаль орчин мал аж ахуй, газар тариаланд хөрөнгө оруулалт цаашид гайгүй хөгжих болов уу гэж бодож байна. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах шаардлагатай. Үүнд хөрөнгө оруулаад түүнийгээ нөхөх  боломжтой. Жишээлбэл концессын гэрээ  байна. Эрчим хүчний салбарт цахилгаан станц барих төсөл хэрэгжиж байгаа. Зам тээврийн салбарт хөрөнгө оруулаад өөрийн орлогоор зарлагаа нөхнө гэвэл хэцүү. Үүнийг төрийн оролцоотой хийх ёстой. Хоёр Засгийн газар хамтарч хөрөнгө оруулахаар ярилцаж байгаа юм билээ. Ер нь цаашид дэд бүтэц, банк санхүү, уул уурхайн салбарт багцаар нь  хамтарч ажиллах  бодлоготой байгаа юм.

-Тэгэхээр жилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх төлөв байна вэ?
-Одоогоор нарийн тоо баримт гараагүй байна.

0 Сэтгэгдэл
uhsenii chin uvurmongol hujaanuud shuu dee eronhii saidaa
өвөрмонголчууд уу. хятадуудын явуулга уу.
Хамгийн их уншсан