Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Шумахерын өвчний түүхийг хулгайлж, худалдахаар зарлажээ
“Формула-1”-ийн зургаан удаагийн аварга Михаэль Шумахерын өвчний түүхийг эмнэлгээс хулгайлсан хэрэг гарчээ. Түүний тэнд хэвтэн эмчлүүлж байхдаа хийлгэсэн бүхий л эмчилгээний бичвэр нь тэр чигтээ алга болсон хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.
Одоо формулагийн шилдэг нисгэгчийн өвчний түүхийг зарна гэсэн зар Герман, Англи, Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн байна. Худалдах гэж байгаа хүн энэ баримт бичгийн эхний үнийг 50 мянган евро гэжээ.
Михаэль Шумахерын менежер Сабине Кем тамирчны өвчний түүх, эмчилгээний тухай олон нийтэд зарлахгүй байхыг сэтгүүлчдэд уриалсан байна. Бид энэ материалыг хэвлэлд гаргахгүй байх талаар өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ. Өвчний түүхийг худалдахгүй, хэвлэн нийтлэхгүй байхыг зөвлөх байна. Ганцхан үнэн бол өвчний түүх алга болсон нь үнэн” гэжээ.
2013 оны арванхоёрдугаар сард цанаар гулгаж байгаа унаж бэртсэн Михаэль Шумахер өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарч Лозаннегийн сэргээн засах эмнэлэгт очсон юм. Хагас жил ухаангүй байсан тэрээр ухаан орсон ч удаан хугацааны сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар үзэж байна. Эмч Эрих Ридерерагийн хэлснээр бол Шумахер бүрэн эдгэрэхгүй насан туршдаа тахир дутуу болно гэнэ.

0 Сэтгэгдэл