Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Нас барсан хүү маргааш нь ус гуйгаад авсандаа эргэн хэвтжээ
үгүй байлгүй дээ
Энэ явдал хоёр жилийн өмнө Бразильд тохиосон байна. Хоёр настай Келвин Сантост хүнд өвчин тусахад эмч нар яагаад ч аварч чадсангүй нас баржээ. Зургадугаар сарын 1-ний баасан гарагт нас барсан хүүгийн цогцосыг гэр бүлийнхэнд нь полиэтилен уутанд хийн хүлээлгэж өгч. Уй гашууд автсан гэрийнхэн нь түүнийг авсанд хийж тагийг нь нээлттэй орхисон байна.
Маргааш нь гэр бүл ойр дотныхон нь жаал хүүг оршуулах гэж салах ёс хийж байтал хүү гэнэт өндийн суугаад “Ааваа , би ус уумаар байна” гэжээ.
Хүүгийн эцэг Антонио Сантес “Бид бүгдээрээ л үүнийг харж, сонссон. Тэнд байсан хүмүүс бүгд л хашгиралдаж, миний хүүг амьд байна гэж бодсон доо. Тэгээд хэдэн секунд болсны дараа тэрээр дахиад л авсандаа буцаж хэвтсэн. Бид түүнийг сэрээж чадаагүй. Тэр үнэхээр үхсэн байсан” гэж ярьжээ.
Хүүгийн аав Антонио Сантес
Сантос хүүгээ аван эмнэлэг рүү хурдан гэгч очиж эмч нарт үзүүлэхэд түүнд амьдын ямар ч шинж тэмдэг алга гэсэн байна. Хүүгийн аав “Үнэхээр миний хүү нас барсан гэдэгт би итгэж байна. Гэхдээ юу үзэж сонсоноо яаж ч тайлбарлаж чадахгүй нь” гэжээ.
Гэр бүл төрөл төрөгсөд нь оршуулахаа хэдэн цагаар ч болов хойшлуулж хүлээсэн ч хүү нэгэнтээ л нас барсан нь тодорхой болсон тул хотын оршуулгын газарт нутаглуулжээ.
Гэхдээ Антонио Сантес эмч нар алдаа гаргаж хүүг нас барсан гэж хэлсэн байх хэмээн цагдаад хандсанаар тэд ч мөрдөн шалгаж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
2014.06.23