Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ямарч шалтгаангүйгээр хөхөрч унаад байсныг эмчилжээ

Ямарч шалтгаангүйгээр хөхөрч унан инээгээд байдаг зургаан настай охиныг Боливын мэдрэлийн эмч нар эдгээхийн тулд мэс засал хийхэд хүрчээ. “Үгүй тэр бүр сонин, ямар ч шалтгаангүйгээр хөхөрч унаад л, ёстой ад зэтгэр шүглэсэн юм шиг л байдаг” гэж  төрөл төрөгсөд нь хэлжээ.
Ингээд эмнэлэгт  хандахад Лидерс Бургос ахлагчтай эмч нарын баг томографын тусламжтайгаар оношлон охины тархинд байсан хавдрыг авснаар охин инээх нь зогссон байна гэж “Газета.ru” мэдээллээ.
Охин одоо ямар ч шалтгаангүйгээр инээхээ больж хэвийн амьдралд эргэн орж бие нь сайн байгаа гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан