Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шалдан хүүхэн замын түгжрэл үүсгэв

Зуны найртай улирал эхэлж хэн хүнгүй сайхан амарч, усанд орж, наранд биеэ шарахсан гэж байгаа. Тэр бүрий хол ойр далай явж чадахгүй болохоор өөр өөрийн орчиндоо л ....
Гэтэл Австрийн нийслэл Вена хотын нэгэн бүсгүй наранд биеэ шарсан нь автомашинуудын түгжрэл үүсгэн хотын хөдөлгөөнд садаа болоход хүрчээ. Гудамжаар яваа зорчигч, жолооч нар чармай нүцгэлээд хоёрдугаар давхрын цонхон дээрээ биеэ наранд ээн хэвтэж байгаа бүсгүйн шалдан өгзөгийг шохоорон саатсанаас гудамжаар нэг машин түгжирч зогссон байна.

Үйл явдал болсон газарт цагдаагийнхан хүрэлцэн ирж бүсгүйг гэрт нь оруулан цонхыг хаалгаад замын хөдөлгөөнийг зохицуулан түгжрэлийг гаргажээ. Нүцгэн өгзгөө олон нийтэд гайхуулж, замын хөдөлгөөнд садаа учруулсан эмэгтэйн нэрийг зарлаагүй байна гэж Лента.ру мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан